Уншиж байна ...

Нисэх, Яармаг орчимд хэрэглээний цэвэр усны хязгаарлалт хийх бүсийн зураглал болон хязгаарлалт хийхгүй цагууд

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 6
IKON.MN

Өнөөдөр 22:00 цагаас эхлэн энэ сарын 8-ны 08:00 цаг хүртэл буюу 36 цаг Нисэх, Яармаг орчмын замын урд хэсгээр Food city-гээс Нүхтийн ам хүртэл замын хойд хэсгээр Мөнххадагаас Нисэхийн тойрог хүртэлх буюу ХУД-ийн 5, 6, 7, 8, 23, 24-р хорооны хэрэглээний халуун, хүйтэн усыг хэсэгчилсэн байдлаар хаахаар болсон талаар Ус сувгийн удирдах газраас мэдээлээд байгаа юм. 

Тус хязгаарлалтад орох бүсийн зураглал болон хэрэглээний цэвэр усны хязгаарлалт хийгдэхгүй цагийн мэдээллийг хүргэж байна. 

зураг
 

Оршин суугчид хатуу хог хаягдал 00 руугаа их хийснээс бохирдол ихэссэн нь хяналт үзлэгээр тогтоогдсон тул уг төлөвлөгөөт бус цэвэрлэгээг хийхээр болсон юм байна. Хоолны үлдэгдэл, живх, нойтон салфетик зэрэг хатуу хог хаягдал хийгээд байвал халуун, хүйтэн усыг хааж, цэвэрлэгээ хийх давтамж ойртох нөхцөл байдал үүсдэг учир 00 руугаа хатуу хог хаягдал хийхгүй байхыг зөвлөөд байгаа юм.