Уншиж байна ...

Өнөө оройноос эхлээд 36 цаг ХУД-ийн 5, 6, 7, 8, 23, 24-р хорооны хэрэглээний халуун, хүйтэн усыг хэсэгчлэн хаана

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 22:00 цагаас эхлэн энэ сарын 8-ны 08:00 цаг хүртэл буюу 36 цаг Нисэх, Яармаг орчмын замын урд хэсгээр Food city-гээс Нүхтийн ам хүртэл замын хойд хэсгээр Мөнххадагаас Нисэхийн тойрог хүртэлх буюу ХУД-ийн 5, 6, 7, 8, 23, 24-р хорооны хэрэглээний халуун, хүйтэн усыг хэсэгчилсэн байдлаар хаахаар болсон талаар Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. 

Нисэх Яармагт орчимд хүн амын тоо ихэссэнээс үүдэн бохир усны өргөлтийн насос станцуудад хатуу болон механик хог хаягдлын тоо өссөн байна. Улмаар насос станцуудын бэлэн байдал алдагдах, ажлын дугуйд хог орох, ампер унах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал алдагдаж байгаа эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж. 

Оршин суугчид хатуу хог хаягдал 00 руугаа их хийснээс бохирдол ихэссэн нь хяналт үзлэгээр тогтоогдсон тул уг төлөвлөгөөт бус цэвэрлэгээг хийхээр болсон юм байна. Хоолны үлдэгдэл, живх, нойтон салфетик зэрэг хатуу хог хаягдал хийгээд байвал халуун, хүйтэн усыг хааж, цэвэрлэгээ хийх давтамж ойртох нөхцөл байдал үүсдэг учир 00 руугаа хатуу хог хаягдал хийхгүй байхыг зөвлөлөө.  

Ус хязгаарлах мэдээллийг болон зөөврөөр ус түгээх байршлуудыг тус орчмын хэрэглэгчдэд мэдээлсэн бөгөөд хоёр өдөр зөөврийн ус түгээх бөгөөд ус түгээлтийн хуваарийг СӨХ-үүдэд хүргээд байгаа аж. Хязгаарлалтад эмнэлэг, сургууль , цэцэрлэг орохгүй. 

зураг