Боловсролын Яам болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ) өнгөрсөн Баасан гарагт багш ажилтны үндсэн цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаарх хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан талаар мэдээлсэн.
Уг хэлэлцээрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-наас бүртгэж, албажуулсны дараа л ажил хаялт зогсохыг МБШУҮЭХ-ноос мэдэгдээд буй.
Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн шийдвэр гарвал бүртгэж авна гэсэн юм. Улмаар МАН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдаж, дэмжээд байна. Иймд ГБХНХЯ дээрх хэлэлцээрийг бүртгэхээр болж буй.
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлээс байр суурийг нь тодруулахад "Хэлэлцээрийг бүртгэсэн тухай албан бичиг хүлээж байна. Хэрэв бүртгээд албан бичгээ бидэнд ирүүлбэл хэлэлцээрийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!