Уншиж байна ...

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал багш нарын цалинг нэмэх хугацааг андуурч мэдээлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 11 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:51 2025/11/03

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэхдээ андуурчээ. 

Тэрбээр багш нарын цалинг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2.8 сая төгрөгт хүргэнэ хэмээсэн. Гэтэл бүлгээс гаргасан албан ёсны мэдээлэлд "Боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар, мөн оны арваннэгдүгээр сарын 1-нд дахин 26 хувиар нэмж, 2.8 сая төгрөгт хүргэх юм байна. 

13:58 2025/11/03

Багш нарын үндсэн цалинг энэ сарын 1-нээс ₮2.8 саяд хүргэх шийдвэрийг МАН-ын бүлэг гаргажээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсож, тодорхой шийдвэр гаргалаа.

Багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 саяд, эмч нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх тооцоолол судалгаа хийж, эх үүсвэрийг нь ирэх оны төсөвт суулгалаа. Мөн ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийг 8.6 хувиар өсгөхөөр төсөвт тусгууллаа" гэв. 

Төсвийг дагасан хууль, тогтоомжуудыг дэмжсэн. Баялгийн сангийн өгөөжийн нэмэгдүүлэх, үүгээр дамжуулж баялгийн өгөөжийн хуваарилалтыг нэмэгдүүлэх боломж бий. Энэ хүрээнд ашиглаагүй байгаа ордууд дээр олон улсын аудит оруулаад, хамгийн зөв менежментээр ашиглахыг дэмжье гэсэн байр суурьт нэгдсэн.  

Боловсролын сайд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хийсэн хэлцэл дээр нэмэлт хэлцэл хийсэн юм байна. Тэр хэлцлийг бүртгэх асуудал нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал.

2026 оны төсөвт ирэх ачааллыг шийдэх боломж байна гэдгийг сая бүлгээр шийдээ гаргалаа" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Цалин нэмэхийн тулд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага үүссэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 10-13 хувиар, УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардал, ЗГХЭГ-ын зардал, аялал жуулчлалын салбарын татаасыг бууруулах зэрэг зардлыг бууруулсан.

Хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулсан. Мөн шилжих хөрөнгө оруулалтыг 15 хувиар бууруулсан. Гэх мэтчилэн байдлаар 1.1 их наяд төгрөгийг зардлыг бууруулсан” гэлээ.