Багш нарын ажил хаялт 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Хэдийгээр талууд ойлголцолд хүрч, хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан гэх мэдээлэл гараад буй ч Үйлдвэрчний эвлэлийнхэн Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ) бүртгэж авах хүртэл ажил хаялтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Багш нарын цалинг нэмэх асуудал нь 2026, 2027 оны улсын төсөвт маш өндөр үр дагавартай. Иймээс бүлгээрээ хэлэлцэх гэж байна. Эдийн засагт үзүүлэх нөлөө, төсвийн даац зэрэг олон зүйлийг харгалзан шийднэ. Хэрэв болно гэвэл хэлэлцээрийг бүртгэж авахад бэлэн" гэлээ.
Боловсролын Яам болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэл хоорондын хэлэлцээрт багш ажилтны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 26 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Энэ хувь хэмжээгээр нэмэгдүүлэхэд 1.2 их наяд төгрөг шаардагдах юм байна.
Уг хэлэлцээрийг МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцэх бөгөөд дэмжигдвэл хэлэлцээр албажиж, багш нарын ажил хаялт зогсох юм.
Яг одоогоор багш нарын ажил хаялт үргэлжилсээр байна. Монгол Гуравдугаар сургуулиас бэлтгэсэн гэрэл зурган сурвалжилгыг хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!