Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэл(МБШУҮЭ) болон Боловсролын Яам хэлцэлд хүрч, хоёр тал гарын үсэг зурсныг албаны эх сурвалж мэдээлэв.
Гэхдээ Үйлдвэрчний эвлэлээс тухайн хэлэлцээрийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд бүртгүүлэн албажуулснаар ажил хаялтаа зогсоох байр суурийг илэрхийлжээ.
Багш нарын ажил хаялт 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Аравдугаар сарын 31-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны цахим хаягт Даваа гарагт буюу өнөөдөр МБШУҮЭ болон Боловсролын Яам хамтарсан мэдээлэл хийнэ гэж зарлал гаргасан боловч яамнаас мэдээлэл хийхгүй, Үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл өгөх байх гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!