Багш нар үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, аравдугаар сарын 16-наас эхлэн ажил хаяж байна.
Үндсэндээ хоёр долоо хоног ажил хаялт үргэлжилж байгаа ч талууд байр сууриа нэгтгэж чадаагүй хэвээр. Үйлдвэрчний эвлэлээс 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага дээрээ зогссоор байгаа бол Боловсролын Яамнаас эдийн засгийн бодит нөхцөл байдлаа харгалзаж үзэхийг уриалж, 2026 онд багш нарын цалин 70 хувь нэмж, 2.5 сая төгрөгт хүргэх боломжтойг мэдэгдсэн.
Ийнхүү хоёр талын хэлэлцээ амжилтад хүрэлгүй хүлээлтийн байдалд үргэлжилсээр дунд нь хүүхдүүд хохирсоор олон хоног өнгөрлөө.
Багш нар хөдөлмөрт тохирсон цалин хөлс олгох, татвараа багасгах, үнийн өсөлтийг хязгаарлах, ажлын ачааллыг бууруулах зэрэг зэрэг уриалгыг гаргажээ. Нөгөө талд Засгийн газар төсөвтөө захирагдахаас өөр аргагүйг учирласаар буй.
Гэвч хоёр тал байр сууриа хамгаалсаар байх аваас сурч боловсрох эрхээ зөрчүүлсэн хүүхдүүдийн нөхцөл байдал улам бүр дордсоор байна. Цэцэрлэг, сургуулийн анги, танхим дахь цэмцийтэл өрсөн тоглоом, ширээ сандлууд эздээ хүлээсээр.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!