"Автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙ-гоор хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгын дүнг гаргахаар ажиллаж байна" гэв
Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг дэмжих эсэх санал асуулгыг хотын захиргаанаас энэ сарын 24-нөөс 26-ны 00:00 цаг хүртэл иргэдийн дунд явуулсан.
Санал асуулга явуулах болсон шалтгааны талаар НЗДТГ /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/-аас "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна" хэмээн мэдэгдэж байв.
Уг санал асуулга өчигдөр /2025.10.26/ хаагдсан бөгөөд дүнг гаргахаар ажиллаж байгаа талаар НЗДТГ-аас /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

