Улаанбаатар хотод орж буй бороо 13:00 цаг хүртэл үргэлжилнэ

М.Батчимэг, ikon.mn
53 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын баруун хэсгээр бороо орж эхэлж байна. 30-60 минутын дараа хотын бусад хэсгээр орж эхлэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Өнөөдөр Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.  

Мөн өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. 

зураг
 
ЦУОШГ