Сүмогийн арваннэгдүгээр сарын банцүкэг зарлалаа
Мэргэжлийн сүмогийн холбооноос 2025 оны арваннэгдүгээр сарын тэмцээний банцүкэ буюу чансааг өнөөдөр зарлалаа.
Чансааг ёкозүна Оносато, Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн нар тэргүүлж буй бол монгол бөхчүүдээс Киришима Б.Лхагвасүрэн өнгөрсөн есдүгээр сарын тэмцээнд 6 даваа, 9 унаатайгаар секивакэ цолоо алдаж, маэгаширагийн зүүний #2-т бичигдэх болжээ.
Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил, Ошома П.Дэлгэрбаяр нар маэгаширагийн #4-т жагсаж буй бол Онокацү Б.Чойжилсүрэн маэгаширагийн барууны #6, Чиёшоомима Г.Мөнхсайхан маэгаширагийн зүүний #17-д бичигдэж байна.
Өнгөрсөн тэмцээнд жүрье зиндааны #11-ээс түрүүлсэн Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох энэ удаад чансаа ахиж барууны #2-т жагсав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

