Уншиж байна ...

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэв

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

07:02 2025/10/23

Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.

Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.

22:22 2025/10/22

Үндсэн Хуулийн Цэц шийдвэрээ танилцуулах гэж байна.

Хуралдааны танхимд УИХ-ыг төлөөлж буй талынхан байсангүй. Харин Засгийн газрыг төлөөлж буй талынхан байраа эзэлжээ.

Өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн Хуулийн Цэц нь УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны нэгдсэн хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлт нь нийт 38 нүүр учраас Үндэслэл хэсгийнх агуулга болон тогтоох хэсгийг Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж сонсгосон юм. 

Цэц Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна

Шууд дамжуулж байна:
https://www.facebook.com/iKonNews/videos/838463478531028

18:52 2025/10/22

Үндсэн Хуулийн Цэц шийдвэрээ танилцуулах цагаа дахин хойшлуулж, 22:30 болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ) их суудлын хуралдаанаараа хэлэлцэж байна. 

Гаргасан шийдвэрээ анх 19:00 цагт танилцуулна гэж товлосон ч 21:00 цаг болж хойшлогдоод байв. Гэтэл уг цаг дахин хойшилж, 22:30 болжээ.

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд 17:00 цагийн орчимд зөвлөлдөх тасалгаанд шилжсэн. Нэгдсэн шийдвэрт хүрэхийн тулд одоогоор дөрвөн цаг гаруй хэлэлцэж байна.

https://www.facebook.com/iKonNews/videos/1897210411677317