М-Си-Эс Кока-Кола компани 60,000 хүнд хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг танилцууллаа
М-Си-Эс Кока-Кола компани хуванцар дахин боловсруулалтын талаар мэдлэг, боловсрол олгох шинэ санаачилга бүхий “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төвийг энэ оны 6-р сараас ажиллуулж эхэлсэн. Тэгвэл тэд өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөдөлгөөн ихтэй 10 гаруй байршилд, 60,000 иргэнд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг танилцуулжээ.
“Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв нь иргэдийн оролцоот буюу интерактив байдлаар хуванцар дахин боловсруулах явцыг бодитоор мэдрэх, туршиж үзэх боломж олгосон юм.
Тухайлбал, иргэд “Ти Эм Эл Пластик” үйлдвэрээр виртуал орчинд зочлох, хуванцар савны амьдралын мөчлөг, ус, ундааны савнаас дахин төрсөн байгальд ээлтэй бүтээгдэхүүнтэй танилцах, хуванцар дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох зэргээр 10 алхамт үйлдэл хийжээ.
“Recycle Me Interactive Hub” явуулын төвийн дотор тохижилтод М-Си-Эс Кока-Кола компани Шангри-Ла Моллд танилцуулж байсан тогтвортой хөгжлийн биет тайлангаа дахин ашиглажээ. Түүнчлэн 3R (Reduce, Reuse, Recycle) буюу байгаль орчны чиглэлд баримталдаг бодлогын дагуу нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах нарны эх үүсгүүр суурилуулсан эко машин гэдгээрээ онцлог юм.
Монгол улсад жилд 20 орчим мянган тн ус, ундааны хуванцрын хаягдал үүсдэг гэсэн тоон судалгаа бий. Өнгөрсөн жил үүний 56 хувийг “Ти Эм Эл Пластик” үйлдвэр цуглуулж, дахин боловсруулжээ.
Тиймээс энэхүү танин мэдэхүйн явуулын төвөөр дамжуулан олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, байгальд ээлтэй хандлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдэд хуванцрыг зөв ангилан ялгаж, зориулалтын саванд хийх дадал суулгах нөлөөллийн ажлыг М-Си-Эс Кока-Кола компани, “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хамтран хэрэгжүүлсээр байна.
Ташрамд дурдахад, М-Си-Эс Кока-Кола компанийн нийгмийн хариуцлагын гол ажил болох түүхий эдээс эцсийн шат хүртэл дэлхийн чанар, стандартын дагуу Монголд 100% дахин боловсруулсан хуванцар савлагаатай бүтээгдэхүүн ирэх оны эхээр худалдаанд гарах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
