Уншиж байна ...

Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 12%-аар өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 9 дүгээр сарын эцэст 43.0 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 7.8 (22.1%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 432.1 (1.0%) тэрбум төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

ӨОМҮ-ээс 22.1 хувиар өсөхөд иргэдийн зээлийн үлдэгдэл 4.5 (21.3%) их наяд төгрөгөөр, хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 3.2 (23.9%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Зээлийн өрийн үлдэгдлийн

  • 59.6 хувь нь иргэд,
  • 38.5 хувь нь хувийн байгууллага,
  • 0.8 хувь нь төрийн байгууллага,
  • 1.1 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагуудынх байна. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 90.4 хувийг хэвийн зээл,
  • 4.4 хувийг анхаарал хандуулах зээл,
  • 5.2 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.

Чанаргүй зээлийн нийт дүнд эзлэх хувь: 

  • Хувийн салбарынх 1.3 их наяд төгрөг буюу 59.0 хувийг,
  • Иргэдийнх 901.3 тэрбум төгрөг буюу 40.5 хувийг эзэлж байна.
  • Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 38.9 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 6.9 (21.7%) их наяд төгрөгөөр,
  • анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 609.3 (46.9%) тэрбум төгрөгөөр,
  • чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 237.8 (12.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 8-р сарын эцэст 10.6 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 1.7 (19.8%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 116.9 (1.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.2 (10.3 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.9 (197.1 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 (97.6 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна

Иргэдийн зээлийн үлдэгдэл 2025 оны 8-р сарын эцэст 25.0 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 4.5 (22.3%) их наяд төгрөгөөр өсөж, өмнөх сараас 104.8 (0.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Иргэдийн зээлийн нийт үлдэгдлийн дүнд эзлэх хувь:

  • Цалингийн зээл 27.5%
  • Тэтгэврийн зээл 9.2%
  • Хадгаламж барьцаалсан зээл 7.0%
  • Малчны зээл 4.8%
  • Өрхийн хэрэглээнд зориулсан зээл 2.5%
  • Картын зээл 0.8%
  • Автомашины зээл 0.3% тус тус эзэлж байна.

Иргэдийн нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.4 хувийг хэвийн зээл, 3.1 хувийг анхаарал хандуулах зээл, 3.5 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.

  • Иргэдийн хэвийн зээлийн үлдэгдэл 2025 оны 8-р сарын эцэст 23.3 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 3.9 (19.8%) их наяд төгрөгөөр өсөж, өмнөх сараас 160.3 (0.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.
  • Иргэдийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл  2025 оны 8-р сарын эцэст 779.8 тэрбум төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 358.2 (85.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 6.2 (0.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.
  • Иргэдийн чанаргүй зээлийн үлдэгдэл  2025 оны 8-р сарын эцэст 863.8 тэрбум төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 333.8 (63.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 49.3 (6.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
  • Малчны зээлийн үлдэгдэл 2025 оны 8-р сарын эцэст 1.2 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 199.6 (14.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 3.6 (0.3%) сая төгрөгөөр буурчээ.
  • Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2025 оны 8-р сарын эцэст 2.3 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 648.1 (39.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 147.9 (6.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.