“Miss World Mongolia-2026” фестивалийн үндэсний ялагчаар Б.Энхтуул шалгарлаа
Гурван сарын турш үргэлжилсэн “Дэлхийн Мисс Монгол-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны фестивалийн финалын шалгаруулалт буюу гала тоглолт амжилттай зохион байгуулагдаж, 2026 онд Монгол улсаа төлөөлөн “Дэлхийн Мисс” тэмцээнд оролцох Үндэсний Ялагчаар Баярсайханы Энхтуул тодорлоо.
Мисс Б.Энхтуул нь Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газарт Ахлах мэргэжилтнээр ажилладаг бөгөөд тэмцээний шалгаруулалтуудад амжилттай оролцсон, манлайлагч бүсгүй юм.
Удаах номинациудын хувьд;
- The First Runner Up буюу дэд байранд Отгонжаргалын Халиун шалгарч, Хүмүүнлэг миссээр тодорлоо.
- Second Tunner Up буюу гуравдугаар байранд Баянмөнхийн Сувданзаяа шалгарч, Оюунлаг миссээр тодорлоо.
- “Авьяаслаг мисс” номинацийн эзнээр Нямсүрэнгийн Сарантуяа,
- “Фото мисс” номинацийн эзнээр Даваадоржийн Солонго,
- “Инфлюнсер мисс” номинацийн эзнээр Лхагвасүрэнгийн Туяацэцэг,
- “Спортлог мисс” номинацийн эзнээр Ганбаатарын Саранчимэг,
- “Соёлын элч” гоо бүсгүйгээр Хадбаатарын Бадамлянхуа,
- “Боловсролын элч” гоо бүсгүйгээр Хүслэнгийн Мөнгөн-Од,
- “Эрүүл энхийн элч” гоо бүсгүйгээр Өсөхбаярын Нархажид,
- “Байгаль орчны элч” гоо бүсгүйгээр Пүрэвдоржийн Бадмаараг нар тус тус шалгарлаа.
“Miss World Mongolia-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны фестиваль нь хүмүүнлэг үйлсийн аяны хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвд олон улсын стандарт шаардлагыг хангасан “Хөхний төв” байгуулах зорилгоор дэмжигч байгууллага, хувь хүмүүсээс хандив хүссэн юм. Фестивальд хүрэлцэн ирсэн зочид, оролцогчид хандивт нэгдэхийн зэрэгцээ Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн зүгээс энэхүү хүмүүнлэг үйлсийг дэмжиж 100,000,000 төгрөг хандивлалаа.
Олон олон хувь хүн, байгууллагын хүч хөдөлмөр, сэтгэл шингэн зохион байгуулагдсан “Miss World Mongolia-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны фестивалийг дэмжигчдэд зохион байгуулагч “Дэлхийн мисс” тэмцээний Монгол улс дахь төлөөлөгч, 2002 оны “Монголын сайхан бүсгүй” наадмын “Алтан Эрдэнэ”-ийн өргөмжлөлт, “Макс Лайн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Уянгалянхуа гүн талархал илэрхийлснийг уламжилж байна.
“World Mongolia-2026” Хүмүүнлэг, Гоо сайхны фестивалийг хамтран зохион байгуулагчид:
- Хамтрагч: Хавдар судлалын үндэсний төв
- Дэмжигч: Сүү Хувьцаат Компани | SUU JSC
- Дэмжигч: Рояаль Олон Улсын Их Сургууль Royal International University RIU
- Дэмжигч: Burger King Mongolia
- Дэмжигч: M МАRT
- Дэмжигч: Parle Mongolia
- Дэмжигч: The English Academy Of Mongolia.
- Дэмжигч: GEOX Mongolia
- Дэмжигч: Coccinelle Mongolia
- Дэмжигч: ProMed Family Dental Care
- Мэдээллийн ивээн тэтгэгч: Өдрийн Сонин
- Мэдээллийн ивээн тэтгэгч: Central Television
- Мэдээллийн ивээн тэтгэгч: Mongolian National Broadcaster
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
