Уншиж байна ...

Т.Хосцэцэг: Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлого, нас баралт огцом нэмэгдэж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угаарын хийн хордлого, нас баралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Т.Хосцэцэг хэлэхдээ "Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлого, нас баралт огцом нэмэгдэж байна.

Учир нь энэ өдрүүдэд хур тунадас орж байгаатай холбоотой айл, өрхүүд яндангаа авч өрхөө бүтээх, яндангийн сойлтыг хаах, мөн нойтон түлш түлэх зэрэг үйлдлийг гаргадаг.

Цаг агаар тогтворгүй байгаа энэ өдрүүдэд угаартах эрсдэлээс сэргийлж,

  1. Айл өрхүүд яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
  2. Яндангийн сойлтыг хаахгүй байх
  3. Угаар мэдрэгч төхөөрөмжийг хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, ажиллуулах
  4. Бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байхыг зөвлөе" гэлээ. 

Хордлогод өртсөн иргэдийн тоо:  

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

ВИДЕО: