Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Аавтайгаа хамт намрын чуулганыг нээлцсэн гишүүд

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын намрын чуулганы нээлтэд үе үеийн спикерүүдийг урьж оролцуулав. 

Тэдний дундаас Р.Гончигдорж, Н.Энхбаяр нарын хүүхдүүд энэ удаагийн парламентад гишүүнээр сонгогдон ажиллаж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Г.Уянгахишиг нар аавуудтайгаа Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээв.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн аав Р.Гончигдорж 1990-1992 онд Улсын бага хурлын дарга, 1996-2000 оны парламентад УИХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд нийт таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.  

Харин Э.Батшугар гишүүний аав Н.Энхбаяр 1992-2008 оны хооронд нийт дөрвөн удаа парламентад сонгогдож, 2004-2008 онд УИХ-ын дэд даргаар ажиллаж байжээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.