17:01 2025/07/02
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр такси үйлчилгээ үзүүлдэг компанид хөнгөлөлттэй зээл олгох талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар албан ёсны таксины үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллага байхгүй. Тиймээс байгаль орчинд ээлтэй ногоон такси үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж байгууллагад нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас тодорхой хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг олгоно.
Ингэснээр Улаанбаатар хотод таксины үйлчилгээг жигдрүүлнэ. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн автобус гэсний араас таслал тавиад такси гэх өгүүлбэр оруулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар тодорхой үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна" гэв.
14:25 2025/07/02
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
17:01 2025/07/02
Өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр такси үйлчилгээ үзүүлдэг компанид хөнгөлөлттэй зээл олгох талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар албан ёсны таксины үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллага байхгүй. Тиймээс байгаль орчинд ээлтэй ногоон такси үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж байгууллагад нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас тодорхой хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг олгоно.
Ингэснээр Улаанбаатар хотод таксины үйлчилгээг жигдрүүлнэ. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн автобус гэсний араас таслал тавиад такси гэх өгүүлбэр оруулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар тодорхой үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!