ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямдагва: Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох эхний ээлжийн 2.4 километр замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын сүүлчээр нээнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр хорооллын хойд талыг "Содон" хороололтой холбох 3.9 километр авто замын эхний ээлжийн 2.4 километр замын хучилтын ажил эхэлжээ. Уг авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайвны өргөн чөлөөний замын баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцана гэж тооцоолсон байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар “Монгол зам групп” ХХК-ийн ерөнхий инженер Б.Нямдагва "Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 километр авто замын бүтээн байгуулалт 58%-тай үргэлжилж байна. Цементээр бэхжүүлсэн суурь болон замын бродюр суурилуулах, гүүр, туннель, ус зайлуулах хоолой болон хиймэл байгууламжуудыг барих ажил 80%-д хүрсэн.

Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 2.4 километр замын асфальбетон хучилтыг тавьж байгаа юм. Замын нэгдүгээр эгнээний хучилт дууссаны дараа хоёрдугаар эгнээний хучилтыг гүйцэтгэнэ. Нэгдүгээр хэсгийн буюу 2.4 километр энэхүү замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын сүүлчээр нээнэ.

Харин Ард Аюуш талын 1.5 километр замд инженерийн шугам сүлжээний өөрчлөлтөөс шалтгаалж хугацаа алдаж байгаа ч шахаж ажиллахаар төлөвлөсөн.

Уг зам нь нэгдүгээр ангиллын зам учраас орц, гарцгүй. Оршин суугчдын зүгээс замыг орц, гарцтай болгох хүсэлт гаргасныг захиалагч байгууллагад уламжлахад боломжтой хувилбараар шийдэх гаргалгааг танилцуулна гэдгээ мэдэгдээд байна" гэж мэдээллээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 километр зам нь зургаан эгнээ, замын хоёр талаар тус бүр гурван метрийн өргөн явган хүний замтай, гэрлэн дохиогоор зохицуулагдах юм байна.

Авто замын талбай дээр 70-80 хүн ажиллаж байгаа аж.

зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.79] 2025/5/3
Орц гарц хийхийн тулд 2 талд нь туслах эгнээ, гадуур нь тусдаа туслах замууд, доогуур нь хөндлөн гарсан орц гарцууд хийдэг. Ингэхээд нэмж газар л хэрэгтэй дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.140] 2025/5/1
Ус зайлуулах заавал хийнэ шүү ! Бороо орж ус тогтоод шинэ зам будаа болно шүү?
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.206] 2025/5/1
Дагуух газрынх нь явган зам, гэрэлтүүлэг, мод зүлэг, тохижилтыг хаячихдаг шүү. Хороолол ч пиг болох юм бна даа.
2 | 0 Хариулах
pop [66.181.181.49] 2025/5/1
хурдал хурдал
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2025/5/1
Odoo gurvaljingiin guurnees tamkhi so ergedeg zamaa zuun tiish yavuulaad narnii zamtai kholbochuul bas bolokh geed baina shuu!!!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.91] 2025/5/1
4 км зам тавих гэж 4, 5 жил боллоо, уг нь 4, 5 хоногт л тавьчихмаар. За, хамгийн ихдээ 4-5 сарын дотор тавьчихаж болмоор сон доо.
3 | 1 Хариулах
Mgl [202.55.188.86] 2025/5/1
Mongol shude hytaduud bol ali ujee duusgaad barag deegvvr ni gvvr baritsan bgaa
1 | 0 Хариулах
Зочин [124.5.167.204] 2025/5/1
Орц гарцгүй замаар ацаа хиихнүү Иимхэн зам дээр хэдэн жил ухантаж бж юун туулын хурдны зам барих
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/5/1
4 хүрэхгүй км замыг арай л удаан хийж бна 22 онд газар чөлөөлж бсан биздээ энэ жил эрх биш дуусах байлгүйдээ энэ зам ашиглаж эхлэхээр хорооллын зам таг түгжирнэ хотын дарга босоо тэнхлэгийн замуудаа орхигдуулсан хурдхан эхлүүлээ
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.78] 2025/5/1
3-4 КМ ЗАМЫГ 3-4 ЖИЛ ХИДЭГ ТУУЛЫН 30 КМ 10 ЖИЛ ХИНЭ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.22] 2025/5/1
Үгүй ээ 30 жил хийнэ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.22] 2025/5/1
Эхлэх гэсээр байгаад таван жил болдог. Эхэлж байна гээд бас таван жил болдог юм аа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.17] 2025/5/1
Ажлын амжилт хүсье
1 | 0 Хариулах