Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр "Онтре гоулд" компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах хариултыг өгөв.
Сэтгүүлч: "Онтре гоулд" компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ярьсан уу. Тухайлбал Засгийн газарт ашиггүй буюу 80:20 саналыг тулгаж байна гэсэн мэдээлэл бий. Ашиггүй хувилбар тулгаж буй асуудалд ямар гарц гаргалгааг хайж байгаа вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Оюутолгойтой холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж байсан. Татварын маргаантай холбоотой асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа.
Хуулийг хэн ч давж гишгэж чадахгүй. Хуулиа л хэрэглэх ёстой. Үндсэн хуулийн 6.2-т газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших, түүнийг эзэмшихдээ баялгийн сангаар дамжуулна гэж заасан. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйд хүртээмжтэй хүрэх ёстой.
Хэлэлцээн босго 51 хувь. Хөрөнгө оруулалтын гэрээнд 14 төлбөр, татвар авахаар 51 хувийг давдаг.
Үндэсний баялгийн сангийн хуульд стратегийн орд, түүний үүсмэл ордын 34, улсын төсвийн нөөцөөр тогтоогдсон бол 50 хүртэлх хувийг эзэмшинэ гэж тусгасан. Эдгээр хуулийн хүрээнд л хэлэлцээ хийнэ. Тийм учраас “Онтре гоулд"-ын асуудалд хуулиа л барина.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|