АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад хийх айлчлалынхаа хүрээнд англи хэлний Аксесс хөтөлбөрийн төгсөгчидтэй өнөөдөр уулзлаа.
Энэ үеэр тэрбээр "АНУ болон Монгол Улсын англи хэлний төгөлдөршил санаачилга" буюу "U.S. Mongolia Excellence in English Initiative" эхлүүлж буйг зарласан юм.
Тодруулбал "АНУ болон Монгол Улсын англи хэлний төгөлдөршил санаачилга" нь:
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Монгол Улсад англи хэл сурах боломжийг нэмэх нь чухал. Үүнтэй холбоотойгоор Монголд англи хэлийг төгс эзэмших санаачилгыг зарлаж байна. Энэ хүрээнд ахлах сургууль болон их дээд сургуульд англи хэл заах багш, хүний нөөцийн асуудалд анхаарна.
Мөн их сургуультай хамтран англи хэлний сургалтын төвийг шинээр байгуулна. Энэ төвийг бид Их Британи, Австрали, Канад болон "Google"-тэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслийг монголчууд өөрсдөө удирдаж, хамтран ажиллаж авч явах болно" гэдгийг илэрхийлж байв.
Тухайлбал Аксесс хөтөлбөр 2004 онд хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 150,000 орчим оюутан хамрагджээ.
Энэхүү хөтөлбөр нь бага, дунд орлоготой 13-20 насны олон улсын оюутнуудад англи хэлний үндсэн ур чадвар олгодгоороо онцлог.
Түүний зэрэгцээ
Хөтөлбөрт оролцогчид англи хэлээр дамжуулан цаашид солилцоонд хамрагдаж, АНУ-д суралцах үүд хаалга нээгдэх бололцоотой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!