Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен манай улсад айлчилж байна.
Өнөөдөр тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр хэлэлцсэн асуудлынхаа тухай талууд хамтарсан мэдээлэл хийв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Өнөөдөр бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг илүү сайжруулах ёстой талаар ярилцлаа. АНУ-ын талаас олон аж ахуйн нэгж Монголд хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа Төрийн нарийн бичгийн даргаар дамжуулж мэдэгдсэнд таатай байна. Хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар тодорхой мэдээлэл солилцлоо.
Хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, эрчим хүчний яриа хэлэлцээг энэ онд багтааж Улаанбаатар хотноо зохион байгуулах, 2020 онд байгуулсан хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг сунгах зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэндээ сэтгэл хангалуун байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!