Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Төв Азийн орнуудын музей форумыг Монголд зохион байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын түүх соёлын хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Тодруулбал Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Узбекистаны Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын Түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах юм. Мөн Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн ирэх оны наймдугаар сард Монгол Улсад Төв Азийн улсуудын музейн форумыг зохион байгуулах аж.

 

Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний Музей