ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарт гарах, ууланд алхахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг ЭМЯ зөвлөв

Ч.Хулан, iKon.mn
2024 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цэцэрлэг, сургуулийн сурагчдын зуны амралт эхэлснээр гэр бүл, найз нөхдийн хүрээнд агаар салхинд гарах нь нэмэгдэж буй энэ үед хачигт хазуулахаас сэрэмжлэхийг Эрүүл мэндийн Яам (ЭМЯ-аас) зөвлөлөө.

Учир нь хачиг хүн, амьтны толгойд эсвэл нимгэн арьс бүхий чихний ар хэсэг, суга, цавь, тахим, хүйс орчимд хазаж, цус сорсноор халдвар дамжуулдаг.

Тус яамнаас гаргасан зөвлөмжид хүүхдүүдээ агаарт гаргах, ууланд алхах, ноос ноолууртай харьцахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг зөвлөөд өөрийн болон хүүхдүүдийнхээ биед хачиг байгаа эсэхийг 2-3 цаг тутамд тогтмол шалгаж хэвшихийг уриалжээ. 

Хачгаас урьдчилан сэргийлэх арга:

  • Гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аяллын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх
  • Хачгийн идэвхжлийн үед хөдөө, орон нутаг,ойд зорчихгүй байх, тохиолдолд хачигт энцефалитын эсрэг вакцин тариулах
  • Эмнэлэгт хандах боломжгүй газар хачигт хазуулсан бол хазсан хачиг нь  дээр 76 хувийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хошууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авах
  • Ямаа, үхрийн түүхий сүү уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх, гөрөөс, ямааны цус уухгүй байх зэрэг байна. 

Хаврын урь орсон дөрөвдүгээр сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба 5-6 дугаар сард хамгийн ихээр тохиолдоно. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг тухай өмнө нь Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-ээс мөн мэдээлж байв.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.36] 2024/6/7
Ирэх жил цельсийн хэм нэгээр нэмэгдэнэ. Дэлхийн сүйрэл ойртож байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.167] 2024/6/7
Hazaj l bdag, yadag ch gui shdee
1 | 4 Хариулах
[203.98.76.249] 2024/6/11
хор цацаад хортой болсон.
0 | 0 Хариулах