Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нам, эвлүүд нэр дэвшигчдээ тодруулан нийтэд зарлаад буй. Энэ удаад Иргэдийн Оролцоог Нэгдэл Намаас тойрогт болон жагсаалтаар нэр дэвшиж буй 59 хүнийг танилцуулж байна. Тус нам нь Улсын Дээд Шүүхийн улс төрийн намуудын бүртгэлийн 36 дугаарт бүртгэгдсэн байдаг.
Эдгээр нэр дэвшигчдийн дөрөв нь жагсаалтад 55 нь тойрогт өрсөлдөнө. Хүйсийн хувьд 35 эмэгтэй, 24 эрэгтэй нэр дэвшиж байгаа аж. Тэдний дунд таван залуу алдарт эх байгааг намын зүгээс сонирхуулсан.
Мөн инженер, эдийн засагч, хуульч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс, тэр ч байтугай амьдралын эрхээр их сургуульд боловсрол эзэмшиж амжаагүй иргэдийн төлөөллийг ч нэр дэвшүүлсэн гэв.
Нэр дэвшигчдийн тухайл намын дарга Ц.Оюунгэрэл 12-р тойрог Хан-Уул дүүрэгт, "Эра" төвийг үүсгэн байгуулагч Д.Эрдэнэтуяа 9-р тойрог Баянгол дүүрэгт, Бодибилдингийн холбооны ерөнхийлөгч Т.Өгөөмөрзаяа, архитекторч З.Туяа нар 10-р тойрог Сүхбаатар дүүрэгт, Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч, бүрэн сонсголгүй иргэн А.Энхбаатар 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт тус тус дэвшиж байна.
1 дүгээр тойрог. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт:
2 дугаар тойрог. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт:
4 дүгээр тойрог. Булган, Орхон, Хөвсгөл аймагт:
5 дугаар тойрог. Дархан-уул, Сэлэнгэ, Төв аймагт:
6 дугаар тойрог. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт:
7 дугаар тойрог. Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт:
8 дугаар тойрог. Баянзүрх дүүрэгт:
9 дүгээр тойрог. Баянгол дүүрэгт:
10 дугаар тойрог. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт:
11 дүгээр тойрог. Сонгинохайрхан дүүрэгт:
12 дугаар тойрог. Хан-Уул дүүрэгт:
13 дугаар тойрог. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
|