Уншиж байна ...

ГОВЬ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн анхааралд

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 9
Сурталчилгаа

ГОВЬ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан бусад хувьцаа эзэмшигчид өөрсдийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэн билээ. 

Манай компани нээлттэй хувьцаат компанийн хувьд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн, бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг нь эдлүүлж, тэдний эрх ашгийг хангах үүднээс ТУЗ-ийн 2024 оны 4-р сарын 19-ний хурлаар “Бусад хувьцаа эзэмшигчдийн ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ КОМПАНИАС ШААРДАХ эрхийг хэрэгжүүлэх” шийдвэр гаргасан. 

Хувьцаа эзэмшигч та хувьцаагаа худалдахыг хүсвэл доорх зарлалд заасны дагуу хүсэлт ирүүлж худалдах боломжтой. 

Хувьцаа худалдах хүсэлт гаргаагүй тохиолдолд таны хувьцааны эзэмшилд өөрчлөлт орохгүй бөгөөд та ГОВЬ ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх юм. 

ГОВЬ ХК-ийн дээрх шийдвэр нь зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилготой ба хувьцаа эзэмшигчдийг өөрийн хувьцаагаа зарахыг шаардаагүй бөгөөд гагцхүү хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хангах, тэгш боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн юм.   

Манай компани цаашид ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэвээр байх бөгөөд засаглалын сайн зарчмыг баримтлан ажиллаж, оролцогч талуудынхаа эрх ашгийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллахыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг info.gobi.mn/stock хуудаснаас авна уу. 

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.