Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт осол гаргасан жолооч нарыг өнгөрсөн шөнөөс эхлэн 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ.
Тодруулбал “Дашваанжил” компанийн жолооч Р, ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол загварын машины жолооч М нарыг өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татан баривчилсан байна.
Тэднийг өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчимд саатуулжээ. "Саатуулсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх ба жолооч нарыг эмчид үзүүлэх, сэтгэл санааг тогтвортой болгож, тайвшруулах зохицуулалт хийгдэнэ. Санамсар болгоомжгүй байдлаас үйлдэгдсэн хэрэгт цагдан хорих бодлого барихгүй, гадуур шалгахаар төлөвлөж байгаа"-г Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Баривчлах саналыг мөрдөгч болон тээврийн прокуророос шүүхэд хүргүүлжээ.
Хийн түлш/Газ/ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, олон иргэн эрүүл мэндээрээ хохирч, орон гэргүй болоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!