УОК-оос дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Ослын дуудлага цагдаагийн байгууллагад 01:03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн хөдөлгөөнт эргүүлийнхэн тав орчим минутын дараа очиж иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж хамгаалалтын бүс тогтоож ажилласан.
Хоёр тээврийн хэрэгслийн жолоочдоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Цаашдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдах учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!