Дүнжингаравын уулзварт өнгөрсөн шөнө болсон ослын улмаас хүчтэй дэлбэрэлт боллоо.
Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар "Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн байна" гэж дүгнэж байгаагаа Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдэгдсэн.
Осол болох үеийн хяналтын камерын бичлэгийг хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!