Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Gemini хиймэл оюуны загвараа танилцуулсны дараа Alphabet компанийн хувьцааны ханш огцом өсөв

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 5 хувиар өссөн нь тус компани хиймэл оюуны технологийн салбарт томоохон ахиц дэвшил гаргасантай холбоотой байлаа.

Харьцангуй жижиг компани болох OpenAI одоогоос нэг жил гаруйн өмнө ChatGPT хиймэл оюунд суурилсан чатбот платформыг танилцуулсан нь энэ салбарын өрсөлдөөнийг хурдасгасан юм.

Тэгвэл Google компани Лхагва гарагт үүнтэй өрсөлдөх Gemini хиймэл оюуны загвараа танилцуулжээ.

Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, тус компанийн DeepMind төслийн босс Дэмис Хассабис нар “generative” хиймэл оюуны шинэ загвараа “өнөөдрийн байдлаар хамгийн өргөн зориулалтын, хамгийн хүчтэй” гэж тодорхойлсон юм.

Gemini загварын хувьд зөвхөн текст биш, аудио, зураг, видео агуулга боловсруулах чадвартайгаараа ChatGPT платформоос онцлог.

Бас гар утсанд шууд нэвтрэх боломжтой анхны AI загвар тул аппликэйшн хөгжүүлэгчдийн анхаарлыг нэлээд татаж байна.

Gemini загварыг туршсан мэргэжилтнүүдийн эхний үнэлгээ сайн байгаа.

Ирэх онд зах зээлд нэвтрэх Gemini загварын Ultra хувилбар нь хиймэл оюуны хэлний загваруудыг үнэлдэг ерөнхий 32 үзүүлэлтийн 30-ыг нь давж биелүүлсэн тухай Google мэдээлсэн юм.

Дараах жишээн дээр нэг мэргэжилтэн оруулсан видео дүрсийг Gemini хэрхэн таньж байгааг харуулжээ.

 

Эх сурвалж: Business Insider