ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221 буюу 80% нь ирж оролцсон байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр өндөрлөлөө. 

Сонсгол даргалагч Б.Энхбаярын мэдээлснээр сонсголд давхардсан тоогоор 275 гэрч дуудсанаас 221 буюу 80.4 хувь нь ирж оролцсон байна. 

Нүүрсний сонсголын эхний үе шатаар дараах сэдвийн хүрээнд нотлох баримт шинжлэн судалж танилцууллаа. 

  1. "Тавантолгой ХК"-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа 
  2. "Тавантолгой ХК"-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ 
  3. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл 
  4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа, ажил үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаанд 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалт

Хоёр дахь шатны нээлттэй сонсголыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж танилцуулна. 

  1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт борлуулалт экспортын үйл ажиллагаа 
  2.  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа 
  3. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт 
  4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд 
  5. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д  эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ 

Мөн "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоёр компанийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг нэгтгэж танилцуулах юм байна. 

Түр хороо Даваа гарагт хуралдаж хоёр дахь сонсголд оролцох гэрч нарыг танилцуулна гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.126] 2023/12/8
Зиак энэ 20% ноотой доо
0 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [51.254.114.205] 2023/12/7
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, хамгаалагчдын ард нуугдсан shit
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.21] 2023/12/7
Yamarch ach kholbogdolgyi iim yum zokhion baiguulj, khamag amitnii tsag yrj suukh yamar kheregtei um be dee. Er n' tgd ETT -giin odoonii udirdlaguudiin ygiig sonsood baikhad tend ontsgoi baidal maidal yovtooj BET met gej khudlaa jyjig zokhiokh yamarch shaardlagaggyi l bsan um bna sh dee. Tom tendert n' ordog mergesh'sen 3-4 yumuu 5-6 tom company l bdg um bna ler gd bgaag bodokhod odoo bgaa khymyys ch gsn umnu n' tendert yaldag bsan khymyysiig l shalgaruulaad suuj bgaa l gsn yg um bishyy. Kkk. Kharin 1 ankhaaral tataj bgaa zyil n' tom dyntei tendert bainga ordog tsuun toonii khtmyys buyu bag shakhuu bolchikhson khymyys bgaa n' l sejigtei sanagdlaa. Bodvol bygd darga, zakhirliin daalgavraar nairaa khiij suudag nukhdyyd um bgaa biz dee.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/7
Оюутан шалгалтанд ороход 30-90 минут болдог. Яаж ийм хурдан сонсож нягталдаг ?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.13] 2023/12/7
жүжиг учраас. хэрвээ хулгайг илрүүлэх байсан бол нууцад байгаа гэрээнүүдийг ил болгох байсан.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/7
Нэг хүн 10 минут болно гэвэл 221 хүнээ 36,8 цаг болсон уу ? Унталгүй, идэлгүй, суудал дээрээ ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.13] 2023/12/7
тавантолгойг МАНай сү.батболд чалкогийн гэрээгээр блоклож хаясан тэр нь 5 жил үргэлжилж 2017 онд дуусаж дараа нь хүүрэнсүгийн тавиулууд очиж үнэхээр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн. монголын гаргасан нүүрсний хэмжээ нүүрсний үнэтэй харьцуулаад хархад бараг 100 гаран их наядын хулгай МАНайхайн шаасан. 16000 мянган машин нүүрс хилээр хоосон гарсан гэдэг бүртгэл хүртэл хийж хулгайлсан. тэр оффтек гэрээнүүдийн талаар ярих ч юм биш. уурхайгаас 60-р аваад хил гаргаад 300 400-р зарсан гэрээнүүд шүүдээ. МАНингийн бүх сайд дарга нар энэ нүүрсний хулгайд холбоотой. одоо сонгуулиас өмнө нэг ийм жүжиг тавиад нөгөө хөгжлийн банк шиг хаах гэж оролдож байгаа.
4 | 0 Хариулах