ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 9 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн шөнө Ховд аймгийн Мянгад суманд 27 мм, Жаргалант суманд 15 мм, Ховд суманд 13 мм хэмжээтэй цас орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсаныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал цаг агаарын гамшиг үзэгдлийн жагсаалтыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан байдаг. Их цасны гамшигт үзэгдэл гэдэг нь 12 цаг түүнээс доош хугацаанд 10 мм болон түүнээс их хэмжээтэй цас орохыг хэлдэг аж.

Түүнчлэн өнгөрсөн шөнө Баян-Өлгий аймгийн Алтай суманд -15 градус хүйтэн хоносон нь хамгийн хүйтэн нь байлаа.

зураг
 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Батаа [202.55.188.38] 2023/9/27
10мм цас орвол гамшигт үзэгдэл гэдэг юу л бол
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь худлаа заль мэх төдий юм [104.28.158.248] 2023/9/27
Байдаг л байгалийн процесс
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.185] 2023/9/27
Баруун хойноосоо урагшаа нөмрөөд орж ирнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.184] 2023/9/27
Уур амьсгалын өөрчлөлт.
0 | 0 Хариулах