ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа.

Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ. 

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр хэлэлцжээ.

Давж заалдах шатны шүүхээс энэ оны зургаадугаар сард арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах байсан юм.

Хуульчийн тайлбарласнаар уг шийдвэрийн дагуу арилжааны банкууд 2021, 2022 онд ипотекийн зээл авахдаа 1%-ийн шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг буцаан төлөх ёстой болж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ww [202.70.34.89] 2023/9/18
банкинд хүсэлт гаргах юмуу яахын бол
0 | 0 Хариулах
17 онд [43.242.243.70] 2023/9/11
Цалингаа авдаг банк л ажлын газрын тодорхойлолт авчир гээд л зээл судалсны мөнгө гээд шимтгэл авдаг байсан шдээ 🤣
0 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2023/9/11
Пзданууд дандаа хүнийг алагчилсан шийдвэр гаргах юм аа? 2021 оноос өмнөх хүмүүс нь яаах юм бэээ?
1 | 0 Хариулах
Irgen [202.126.89.99] 2023/9/11
Ene ond 1huvi toloh yum uu esvel tolod ahiad shuuhdeh uu?
0 | 0 Хариулах
Зочин [87.92.242.187] 2023/9/11
Банкны салбарын урт гар богиносож бгаам б даа. Гэхдээ өөр газраас 1%-иргэдээсээ салгаж авахаа мэдэж бгаа тэд нар
0 | 0 Хариулах
Зочин [103.9.90.130] 2023/9/11
Анх ипотекийн зээл 2013 оноос өгч эхэлсэн, 2021 оноос өмнөх онуудад зээл авсан ирнэдийг яах болж байгаан.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.38] 2023/9/11
Busad zeel ni yahiin bee
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.222] 2023/9/11
дөнгөж саяхан 2023 оны 8 сард зээл авахад 1% суутгуулсан, тэрийгээ яахын бол?
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.51] 2023/9/11
Medeej awna shu dee sonin yum asuuhin
2 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/11
Уг шийдвэрийн дагуу арилжааны банкууд 2021, 2022 онд ипотекийн зээл авахдаа 1%-ийн шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг буцаан төлөх ёстой болж байна. ДАХИАД Л ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ХУУЛЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР НЭГДМЭЛ БАЙХ ГЭСЭН ТУЛГУУР ЗАРЧИМ БИЙ ДЭЭ УГ НЬ
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.136] 2023/9/11
Өмнө нь зээл авсан хүмүүсийн хохь юм уу?
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.159] 2023/9/11
Адилхан шүүхдээд яв. Бүү залхуур.
7 | 0 Хариулах
Зочин [202.70.37.221] 2023/9/11
Huun heleltseh hugatsaa duussan etr uhaanii yum yrih biz.
0 | 0 Хариулах