Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Түүнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тосон авч байна. 

Тэрбээр манай улсад есдүгээр сарын 4-н хүртэл төрийн айлчлал хийхээр ирж буй. Пап Францисыг албан ёсны угтах ёслол маргааш Д.Сүхбаатарын талбайд болно. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийх хөтөлбөртэй байна.

Пап Францисын товч намтар:

Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентин Улс, Буэнос Айрес хотын итали цагаачийн гэр бүлд төржээ. 2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Тэрбээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан. Испани, итали, герман хэлтэй.

Эзэмшсэн боловсрол:

  • 1986 ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг
  • 1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг
  • 1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг
  • 1963 Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг
  • 1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан
  • 1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн
  • Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн байна.

Ажилласан байдал:

  • 2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон
  • 2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан
  • 1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба
  • 1992 – 1998 Буэнос Айресын хамба
  • 1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан
  • 1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор
  • 1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн
  • 1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан
  • 1969 Сахил хүртсэн
  • 1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш
  • 1958 Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элсжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/858599078607914