Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Шунхлай ШТС-ын албадан буулгалтын зардлыг Нийслэлийн төсвөөс гаргасан. Дараа нь буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлнэ"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны Шунхлай ШТС-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэрбээр "Үндсэн хуулийн 6.1.2, 19.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийн тухай хуулийн 66.1, Нийслэл хотын тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Усны тухай хууль, НИТХ-ын тогтоол, БОАЖ болон Барилга хөгжлийн сайдын хамтарсан Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуй бүсийг мөрдөх тухай журам, Байгаль орчны хяналтын ахлах байцаагчийн 2023 оны 0113012003 дугаар дүгнэлтийг үндэслэн захирамжилсан байна. 

Шунхлай групп компани нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүс үерийн далан бүсийн онцгой хамгаалалтын зурваст 1780300260 дугаар бүхий 2,000 км квадрат газар эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг алдагдуулж амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай. 

Газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон талаар холбогдох албанд даалгасан захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор Шунхлай групп компанийн ШТС-ыг албадан буулгаж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасан. 

Эргэн тойрныг харвал ямар нөхцөл байдалтай голын далан суваг руу нэвтэрч барилга баригдаж, үйл ажиллагаа явуулж буйг харж болно. 

Шунхлай групп компани нь асуудалд нааштай хандаж байгаа хэдий ч иргэдийн эрх ашгийг хангах үүднээс яаралтай шийдвэр гаргаж газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. ШТС нь онцгой объект учир энгийн барилга байгууламжуудыг өөрсдийн хүчээр холбогдох байгууллагуудтай хамтран буулгана.

Өнөөдрийн яаралтай албадан буулгалтын зардлыг Нийслэлийн төсвөөс гаргасан. Дараа нь буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлэх хуулийн заалт байгаа. Компаниуд тус бүрдээ үнэлгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Нийслэлээс үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж байна. 

Мөн үерийн бүсэд газар барилга барьсан гурван объекттой холбоотой асуудалд хамтран ажиллаж, шуурхай шийдвэрлэхийг хүсье гэсэн албан бичгийг АТГ-ын даргад Нийслэлээс өнөөдөр илгээж байна. Энэ дагуу хэрэг бүртгэл үүсэн шалгагдаж асуудал нэг мөсөн шийдэгдэнэ" хэмээн танилцуулав. 

ФОТО: