Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"16 настай охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг дөрөвдүгээр сард болсон явдал. Хохирол учруулсан этгээд ял шийтгэгдсэн"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхэд бусдын биед халдсан үйлдлийг тухайн үедээ цагдаагийн байгууллага шалгаад шийдвэрлэсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад уг үйлдэл нь 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нь тогтоогдож, 2023 оны долдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног зорчих эрх хязгаарлах яг оноосон" гэсэн мэдээллийг өглөө.

Шүүхийн байгууллагаас мэдээлснээр Э-д 15 хоног зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.