ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна. Комисс шийдвэрээ эргэж харах байх

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр Хүй долоо худагт болсон. 

Энэхүү уралдаанд түрүүлж явсан үрээг морь бариач хааж давхисаар ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. 

Шударга бус шүүлт байсан талаарх олны шүүмжлэлд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг бичжээ.

Тэрбээр "Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байхаа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ" гэжээ. 

Харин шадар сайд С.Амарсайхан "Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будилаан үүссэн.

Тодруулбал шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат З.Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан тул дахин нягталж, шударгаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцож, шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Дуут сумын харьяат хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлэх үүргийг Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо" гэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.75.160] 2023/7/13
Тэр нэг морины комиссын яриж байгаа нь хөгийн шаасан. Тодорхой юмыг гуйвуулаад шаахиймаа гөлөгнүүд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.96] 2023/7/12
Юун аман хүзүү бэ,хасаачээ
1 | 0 Хариулах
зочин [103.229.123.125] 2023/7/11
Тэнэгүүдээ та нар битгий тулширцгаагаад бай, морь бариач тухайн үед үүргээ биелүүлээд түрүүлсэн гэж л пайз өгсөн байж таараа. Ардын морь түрүүлж болдоггүй юм уу ч гэх шиг сошилоор нэг туйлширсан тэнэглэл яваад байх юм. Тэгж ярьвал сайд байсан хүний морь түрүүлж болохгүй болчихсон юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.160] 2023/7/13
Болохгүй малаа
0 | 0 Хариулах
Зочин [87.187.42.83] 2023/7/11
Дүрмээрээ бол хасах ёстой юм гэнэ шүү.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.67.46] 2023/7/11
Энэ хүн ямар буруутай юм. Морь бариач л будлиулсан. Харин шударга л хандаж бна
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.49] 2023/7/11
Морь бариач нэртэй нохой төгцгүүдийг зайлуул.
2 | 0 Хариулах
Эх оронч [202.21.108.4] 2023/7/11
Сайдын морийг 5 ухраах хэрэгтэй. Тэгэхгүйгээр булхай үргэлжилсээр байх болно.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.245] 2023/7/11
Зөв өө, зөв. Бүх нийтээрээ шудрага байя л гэцгээгээд байгаа шүү дээ. Шудрага үнэний үлгэр жишээ үзүүлж байгаа хүмүүст баярлалаа. Сая азарганы уралдаан дээр бол морь бариачид яг л ном журмаараа, уралдааны моринд төвөг саад болохгүй хажуугаас нь холоос зүв зүгээр оролцоод болж л байна шүү дээ.
0 | 0 Хариулах
зочин. [202.9.40.82] 2023/7/11
морь баригч хаасан үйлдэл үзүүлсэн нь жигшүүртэй.... гэхдээ шарга яалт ч үгүй түрүүлсэн. морь баригч бол илүү субект... орчин үед камераар удаашруулж хараад л харагдчихана.
0 | 4 Хариулах
зочин. [202.9.40.82] 2023/7/11
гарцаагүй шарга үрээ түрүүлсэн. спортоор ярьвал олон с.м.ийн түрүүнд барианд орсон доо. тв-р харахад
0 | 4 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/7/11
сайн байцгаана уу. Орчин цагт, одоо үед **морь бариач** гэж байхын хэрэгцээ ч шаардлага ч байхгүй. Хүүхдүүд ч, морьд ч тайвуу уужуу уралдаг. Техник технологи тэртэй тэргүй бичээд авч байхад төдийгүй, уралдаж буй хүүхдүүд морьдын хажуугаар хөндлөнгөөс, тас дундуур орж ирж гай лай, будлиан маргаан болохоос цаашгүй. Жич: шал дургүй хүрснээсээ үүдээд, хувьгал маань давамгайлаад би нээрээ аймаар хэрүүлч, хэл ам татлаад байгаа. ТЭРХҮҮ **морь бариач гээч** ЭТГЭЭД ЯАЖ БАЙГАА ЮМБЭ, ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМБЭ, ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМБЭ, ЯАГААД БАЙГАА ЮМБЭ.
7 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/7/11
ХАР ШҮДЛЭН ЯАЛТ Ч БАЙХГҮЙ ТҮРҮҮ МАГНАЙДСАН. ШАРГА ШҮДЛЭН АМАН ХҮЗҮҮДСЭН.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.139] 2023/7/11
За шаагаачээ, юун аман хүзүү вэ? Дүрмээрээ бол шарга үрээг хасах ёстой
1 | 5 Хариулах
Зочин [66.181.190.202] 2023/7/11
Барианд ороогүй байхад ингэж урдуур нь орохыг хоригломоор юм аа.
5 | 0 Хариулах
Зочин [58.84.192.116] 2023/7/11
Ядаж барианы зурвас өнгөрсний дараа энэ заваан өөр морьтой хажуунаас орж ирдэг юм аа хийж болдоггүй юм уу
3 | 0 Хариулах
ikhmongol [66.181.191.170] 2023/7/11
uls olnoo hundetgsen saihan shiidver blaa.huleg morin irtei bj.uls olndoo ihiig buteehiig erooe.
4 | 0 Хариулах
Зочин [51.195.254.233] 2023/7/11
ЗАЙСАНГИЙН ЗҮҮН ТАЛД ЗАЛААТ ГЭЭД СОЛОНГОС ХООЛОНД БИТГИЙ ОРООРОЙ МОНГОЛЧУУДЫГ БАЙНГА МУУ ХЭЛЖ ЭЛЭГЛЭЖ ШООЛЖ БДАГ МУУ СОЛОНГОС БАЙДАГ ЮМШҮҮ
2 | 3 Хариулах
Зочин [192.82.68.183] 2023/7/11
Үнэн үг сонсоход гашуун байна уу?
2 | 0 Хариулах
Зочин [51.195.254.233] 2023/7/11
ГАШУУН БН ИРСЭН МОНГОЛ ЗОЧИДЫНХОО ХООЛРУУ НУЛИМДАГ БАЛАЙ СОЛОНГОС . НЭГ НЬ ИХ ГОМДООСОН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ ГЭХДЭЭ ГЭМГҮЙ ЗОЧИД ШҮЛСТЭЙ ХООЛ ИДЭХ ЯМАР БУРУУТАЙ ЮМ?
1 | 2 Хариулах
Зочин [73.241.221.153] 2023/7/11
Чи дээр үед нэг зайсангийн ямар ч билээ хятад рестораныг муулж байнга коммент бичдэг байсан хүн мөн байна тиймээ. Одоо бас нэг өөр рестораныг муулж бичдэг болж. Эндээс чамайг өрсөлдөгч ресторануудаа муулж өөрийн ресторанд орлого нэмэх санаархалтай 3 дагч рестораны эзэн эсвэл түүний хөлсний бичээч гэж ойлгов, зөвүү. Үнэхээр асуудал байгаа, зөрчилтэй бол шууд лайв хийгээд, баримтуудыг нь дэлгээд хууль хяналтынханд мэдээлээд хаалгаач. Чи тэгэж чадахгуй байхыг бодвол бодитой баримт үгүй эсвэл өөрөө бүр илүү но-той хүн бололтой.
0 | 0
Зочин [64.119.23.249] 2023/7/11
Цагаан зураас давахаар нь барьж болдоггүй юм уу?
4 | 0 Хариулах
Үнэн үг [192.82.81.208] 2023/7/11
Хоёр сайхан үрээ ана мана л зүтгэж орж ирсэн. Аль нь ч түрүүлж болох байлаа. Хамгийн гол нь морь бариач хэмээгч этгээд ажилаа хийх чадваргүйгээс л наадам үймүүлчихлээ. Ер нь Монгол даяар ажилд садаа болсон мэргэжлийн чадваргүй энэ мэт этгээдүүд дүүрэн байна
10 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.95.122] 2023/7/11
ЧАДВАРГҮЙДЭЭ БИШ Л ДЭ. САНААТАЙ ҮЙЛДЭЛ.
8 | 0 Хариулах
Ган [139.5.217.117] 2023/7/11
Тэр муу морь будилиантуулсан навсгар новшийн тархийг ташуураар хага ташмаар байна.
2 | 0 Хариулах
Зочин [150.129.141.194] 2023/7/11
Мэндсайхан оролцоогүй байж болно. Түрүүлж ирж байгаа морьдыг харж байгаад шийдвэр гаргадаг хүмүүс морины коммист байдаг байна.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.95.122] 2023/7/11
ЗА ЭХНЭЭСЭЭ БУЛЬХАЙТААД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ. ТҮРҮҮЛЖ БАЙСАН МОРЬНЫ ЗАМЫГ ХААЖ АЙРАГДАЖ БАЙСАН МОРЬНЫ БАРИАЧ ЗАМЫГ НЬ ХААЖ ӨӨРИЙН МОРИО ТҮРҮҮЛҮҮЛЖ БАЙНА ЛЭЭ. ИЙМ БАЙЖ ТААРАХГҮЙ ЭЭ.ЕР НЬ ЭНЭ МОРЬ БАРИАЧ ГЭДЭГ БАЛАЙ ЮМ АА БАРИАНД ОРСНЫХ НЬ ДАРАА БАРИУЛДАГ БОЛГОЛДОО.
18 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.95.122] 2023/7/11
САНААТАЙ ҮЙЛДЭЛ ШҮҮ.
3 | 1 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.88.131] 2023/7/11
Turuu l bol tgd turuu
1 | 5 Хариулах