ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/10-НД НИЙТЛЭГДСЭН
ШҮДЛЭН: Ховд аймгийн Мянгад сумын манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
НЭМЭЛТ: Хурдан морины салбар хорооны шийдвэрээр морь бариачийг алдаа гаргасан гэж үзэв. Мөн аман хүзүүнд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэснээ танилцуулсан.
Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэн насны хурдан хүлгүүд барианд орлоо.
Ховд аймгийн Мянгад сумын Монгол Улсын Манлай уяач (сайд асан) З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ. Шарга үрээг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж хурдлуулжээ.
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн партизан хорооны н.Пунцагбалжирын хар хүрээ хурдалсан юм.
Энэ жилийн наадамд 192 хурдан шүдлэн үрээ тоосоо өргөсөн билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
