ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Хөгжлийн Банкны гэх хэрэгт цагаатгагдсан 48 иргэн, гэм буруутайд тооцогдсон 32 хүн болон дөрвөн компани

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралд энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн билээ.

Тус шүүх хуралдаан хэргийн бодит байдлыг яллах болон өмгөөлөх, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэнд шүүгдэгчид, хуулийн этгээдүүдийн гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцсэн юм. Ажлын 47 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. 

Гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов. Үүнд

Гэм буруугүйд тооцож, цагаатгасан 48 хүн:

  1. Ц.Билгүүн
  2. Д.Уянга
  3. Т.Оюунчимэг
  4. Б.Чинзориг
  5. Т.Мөнхтулга
  6. Т.Пүрэвсүрэн
  7. Ч.Цоожсүрэн
  8. С.Батзориг
  9. А.Хүчитбаатар
  10. Г.Гантогтох
  11. Д.Бат-Очир
  12. Ж.Үхэртар
  13. Ж.Бат-Эрдэнэ
  14. Б.Махбал
  15. Ж.Оюунчимэг
  16. С.Магнайсүрэн
  17. М.Баярмагнай
  18. Б.Амгалан
  19. Ч.Отгочулуу
  20. Ч.Нэргүй
  21. М.Баянмөнх
  22. Б.Найдалаа
  23. Б.Лхагвасүрэн
  24. Р.Батбаяр
  25. М.Золжаргал
  26. Г.Дашзэвгэ
  27. Г.Одонтуул
  28. Б.Батзаяа
  29. О.Батбаатар
  30.  Д.Батбаяр
  31. Ё.Доржсумъяа
  32. Б.Цэрэндаваа
  33. Ц.Цэвэгмэд
  34. Н.Баярчимэг
  35. Г.Санжмятав
  36. М.Цэлмэг
  37. Г.Галсанням
  38. Ц.Содхүү
  39. Н.Батбаяр
  40. О.Хуягцогт
  41. О.Баяр
  42. Б.Цолмон
  43. Ц.Ууганбаяр
  44. Д.Даваасамбуу
  45. Х.Ганхуяг 
  46. Г.Амартүвшин
  47. Н.Алтанхуяг
  48. Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож шүүхээс цагаатгасан юм. 

Харин гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон 32 хүн: 

  1. Л.Аззаяа 
  2. Б.Батбаяр
  3. Ч.Энхбат
  4. Ч.Мөнхбаяр
  5. Д.Цогтбаатар
  6. Б.Будхүү
  7. Б.Даажамба
  8. Б.Чойжилжалбуу
  9. Л.Мягмаржав
  10. Д.Дэлгэрсайхан
  11. Ж.Ганхуяг
  12. Б.Шинэбаатар
  13. Н.Мөнхбат
  14. Э.Эрдэнэ
  15. Ц.Баярсайхан
  16. Г.Цолмон
  17. Ц.Баатарбилэг
  18. Х.Баттулга
  19. Ш.Бүтэд
  20. Н.Сүхболд
  21. Т.Болдмаа
  22.  Б.Мөнхтөр
  23. Г.Байгалмаа
  24. Б.Батбаатар
  25. Ч.Өлзий
  26. Г.Батдорж
  27. Я.Батцэцэг
  28. Л.Ням-Очир
  29. Э.Эрдэнэбилэг
  30. Х.Бат-Эрдэнэ 
  31. П.Мягмардорж
  32. Ё.Баатарбилэг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. 

Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон  дөрвөн хуулийн этгээд:

  1. “НВЦ” ХХК
  2. “Инжир” ХХК
  3. “Ганхүдэр Орд” ХХК
  4. “Хааны харгуй” ХХК
Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг энэ оны долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт товлон үргэлжлүүлж явуулахаар шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.228] 2023/6/28
Ikon болъёо хүний оруулсан комментийг устгацан ч байх шиг хэхэ. Балганы Батбаяр, Дэлгэрсайхан, Ч.Мөнхбаяр гурав хүчтэй, мөнгөтэй байгаам байндаа. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн хэлэх үгийг хүртэл боогоод.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/27
БАТХҮҮ ӨМГӨӨЛӨГЧИЙН ХЭЛСЭНИЙГ БОДОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ, ПРОКУРОРУУД ХҮМҮҮСИЙГ ХОМОРГОЛОН ЯЛ ӨГӨХ ГЭЖ ЧИЧИРВҮҮ?, ШҮҮХ БӨӨНӨӨР НЬ НӨЛӨӨНД АВТАЖ ЦАГААТГАВ УУ? ИЙМ ӨНДӨР ХУВЬТАЙ ЗӨРҮҮ ГАРАХ ЁСГҮЙ ГЭСЭН ШҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.78.199] 2023/6/27
Шүүх шударга шүүж, ус тосыг сайн ялгалаа.
2 | 3 Хариулах
Зочин [103.26.194.62] 2023/6/27
Юу ч хамаагүй бүгдийг харлуулж хардаж харааж зүхдэг хүн сүргийн үүсгэн байгуулагч нь хоосон толгой, поп,галзуу Нбатбаяр Алтанхуяг Жонхуу.Өөрсдийн бүтээсэн нийгэмдээ тасдуулж идүүлэх шахлаа.
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.42] 2023/6/27
shuuh harinch neelttei hiisnii huchind gem buruutai buruugui n togtoogdloo,uls torjiltoos hol shuuh zasaglal gedegee notolloo.Huniig helmegduulj bolohgui bas yal zavshuulj bolohgui
0 | 0 Хариулах
Guest [66.181.168.8] 2023/6/27
"Харин гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон 32 хүн: 18. Х.Баттулга" гэж байгаа нь ямар Баттулга вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.169] 2023/6/27
энийг ингэж цувуулж биш, ТУЗ-аас хэд, Гүйцэтгэх удирдлагаас хэд, Мэргэжилтнээс хэд, Зээлдэгчээс хэд гэж гаргавал шүүхийн үнэн дүр төрхийг харах байх.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.36] 2023/6/27
Шүүх хараат бус шударга байсанд бахархаж байна.
3 | 0 Хариулах
багш [192.82.88.184] 2023/6/27
Эрлийн Эрдэнэбат хаачсан бэ?
2 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.91.71] 2023/6/27
НЭГ ҮЕ ЭЭ БОДВОЛ МОНГОЛЫН АВЛИГАЛ ХУЛГАЙ ОВОО ЦЭГЦЭРЧ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА. ХЭРВЭЭ ЭНЭ ХЭВЭЭРЭЭ БАЙСАН БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ МАШ ХҮНД БАЙДАЛ ОРОН БАЙСАН. ЭНЭ ХУЛГАЙЧ АВЛИГАЛЧДААС ХАРИН ХУЛГАЙЛСАН БҮХ ХӨРӨНГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР БҮГДИЙГ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. УЛС ТӨР БАНК САНХҮҮГИЙН ХУЛГАЙГ НЭГ ХҮН ХИЙЖ ЧАДАХГҮЙ. МАШ ТОМ БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР БАЙЖ ХИЙДЭГ. ЦААШЛААД НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.122.203] 2023/6/27
Нүүрсчидээ яахын бээ~ тэд нар бас ингээд нээлттэй сонсгол хийж хармаар байна шүү
2 | 0 Хариулах
Сүхээ [103.254.123.55] 2023/6/27
Үнэн зөвийг шүүх л тогтооно, тэгэхээр энэ Зарим Өнөр, Шилэн Цогоо мэтийн сошиал ертөнцөөр бусдыг шүүдийг, иргэдийг мэдлэг боловсролгүйгээр нь далимдуулж талцуулдаг байдлаа болих хэрэгтэй шүү. Ганц шүүгч шийдвэр гаргадаггүй шүү, тэнд асар олон хүн ажиллаж хараа хяналт тавьдаг.
4 | 1 Хариулах
shudarga yos yaljee [122.201.24.167] 2023/6/27
zasag turduu talarhaj baina. ogshij baina.
6 | 1 Хариулах