Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАГИЙН АЖЛЫН СОЁЛ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Саяхныг хүртэл гадаадад суралцахын нэг том давуу тал нь суралцахын хажуугаар ажил хийх боломж байлаа. Монголд оюутнуудад ажил олдохгүй учир зуны амралтаараа эсвэл шөнө оройгоор бар, ресторанд голдуу урт цагаар ажилладаг. Тэрийгээ дагаад сурлага муудаж, үүрээр өөрийгөө эрсдэлд оруулсан байдлаар гэртээ хариад сайн амарч чадалгүй өглөө хичээлдээ явдаг байсан дүр зураг их байлаа. Тэгвэл 2 жилийн өмнөөс энэхүү байдалд хувьсгал хийн цагийн ажлын соёлыг “Дижитал Концепт” компани өөрсдийн худалдан авсан франчайз эрхийн дагуу олон улсад танигдсан GS25 дэлгүүрээр дамжуулан хүргэж эхэлсэн билээ.

Цагийн ажил гэдэг ойлголтыг олон нийтэд тэр тусмаа хэрэгцээт хүмүүст нь амжилттай таниулан олон зуун залуусын хөдөлмөрийн гарааг эхлүүлсэн бөгөөд 200 гаруй дэлгүүрээр дамжуулан дотооддоо 2500+ ажлын байрыг бий болгосон амжилтаар 2 жилийн ойгоо угтсан билээ.

зураг
 

Олон улсад идэр залуугаасаа цагийн ажил хийж, анхны ажлаараа дамжуулан санхүүгийн эх үүсвэрт хүрэх, санхүүгээ удирдаж сурах, өөрийн гэсэн хувийн дэг журамтай болж бие дааж амьдарч сурах зэрэг өөрийгөө хөгжүүлэх боломж нээлттэй байдаг. Цагийн ажлын соёл нэвтэрснээр нийгэмд тэр тусмаа амьдралын анхны алхмаа хийж буй залуу үед нөлөөлөх давуу талууд олон бий.

Үүнээс дурдвал:

  • Ойр зуурын хэрэглээний мөнгө, санхүүгийн эх үүсвэртэй болно
  • Санхүүгээ өөрөө удирдаж мөнгөө зарцуулж сурна
  • Хичээл сургуулиас гадна ажиллах явцдаа шинэ ур чадварт суралцана
  • Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
  • Олон төрлийн хүмүүстэй харилцаж харилцааны чадвараа дээшлүүлнэ
  • Бага багаар ч гэсэн бие дааж амьдрахад суралцана
  • Цагаа зөв хуваарилж сурна
  • Шинэ найз нөхөдтэй болно
  • Ажлын туршлага үүсгэж эхэлнэ
  • Илүү эрүүл амьдралын хэвшилтэй болно
зураг
 

Цагийн ажлыг оюутнуудаас гадна өөрт тохирсон цагаар ажиллаж илүү орлого олох сонирхолтой бүхий л насны хүмүүс хийх боломжтой байдаг. Жишээ нь гэртээ хүүхдээ хардаг ээжүүд өөрсдийн цагийн хуваарьдаа тохируулан цөөн цагаар ажиллаж нэмэлт орлого олох боломж бий.

GS25 салбар дэлгүүрүүдэд ажиллах залуусын дундаж нас 22 бөгөөд 2 жилийн хугацаанд нийтдээ 3,300,000+ цаг ажиллаж өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгааг дуулгахад таатай байна. Нийт ажилтнуудын хүйсийн харьцаа 40% эрэгтэй, 60% эмэгтэй байгаа бөгөөд 55% хувийг оюутан залуус эзэлж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид байдаг. Цагийн ажлын соёлыг түгээгч “Дижитал Концепт” ХХК 2023 оны төгсгөлд ойролцоогоор 3000+ ажилтантай болж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.