ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Hipay"-н 400 мянга гаруй хэрэглэгч "Minu pay" посоор төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 3
Сурталчилгаа

Цахим төлбөр тооцооны эко систем бүхий “Hipay” аппликейшний 400 мянга гаруй хэрэглэгч “Minu pay” постой газруудаар үйлчлүүлэхдээ төлбөр тооцоогоо түргэн шуурхай төлөх боломжтой боллоо. Тодруулбал, “Хай Пэймэнт Солюшнс” ХХК, “360 файнанс  ББСБ” ХХК хамтын ажиллагааны хүрээнд дээрх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

зураг
 

“360 файнанс ББСБ” ХХК-ийн “Minu pay” пос нь Монгол орон даяар 21 мянга гаруй мерчант харилцагч бүхий аюулгүй, найдвартай төлбөр тооцооны системд тооцогддог бөгөөд Содмонгол, Петровис, Юнигаз, Мобиком зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд дээрх пос машиныг суурилуулсан байна. “Hipay” аппликейшний хэрэглэгчдийн хувьд тус посын машин ажиллаж буй бүхий л газар QR код уншуулан, хормын дотор төлбөрөө төлөх боломжтой юм.

“Бидний хамтын ажиллагаа нь Монголбанкнаас гаргасан QR кодын нэгдсэн стандартын дагуу нэг QR кодоор бүх банк, финтекүүд төлбөр гүйцэтгэх, хүлээн авах зорилтын нэг хэсэг болж байна. Энэ нь хэрэглэгч, харилцагчдадаа үзүүлэх үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай болгоход чиглэж байгаа юм” гэдийг “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Э.Сайханжаргал хэллээ.

“Hipay” нь харилцагчдынхаа цагийг хэмнэсэн, найдвартай, аюулгүй үйлчилгээг санал болгодог бөгөөд 4  дэх жилдээ Олон улсын PCI DSS төлбөр тооцоо, мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан байна.  Мөн Монгол Улсад анх удаа БНХАУ-ын цахим төлбөр тооцооны “Wechatpay”-ээр төлбөр хүлээн авах, “Alipay”-н хэрэглэгч рүү төлбөр шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Цаашид ч харилцагчдадаа үзүүлэх үйлчилгээг сайжруулж, хамтрагч байгууллагуудынхаа тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцолсон юм.

зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.