ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Wella Professionals брэнд үс будалтын шинэ трэндийг танилцууллаа

Т.Саран, iKon.mn
2023 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүн бүр гоо сайхнаа илүү урт хугацаанд хадгалж, өнгөлж тордохыг ямагт илүүд үздэг. Гадаад өнгө төрхөө өөрчлөх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдөг. 

Урин дулаан цаг ирж, өөрийн өнгө төрхөө өөрчлөхийг хүсэж байна уу? Энэхүү асуултын хариулт болгож, 50 орчим стилист нэг дор цугласан "Korean color collection" эвент Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Солонгосын алдарт стилист, Wella ambassador Kim Sanghee хүрэлцэн ирж, монголын үсчин нарт өөрийн мэдлэгээ хуваалцаж, модель охидын үсийг тайрч, будалт хийн өөрчилж туршлага солилцов. 

Энэ үеэр "Сайн үсчин, чанартай үсний будаг харах өнцгийг өөрчилж, шинэчлэл авчирдаг. Үсчин хүн үйлчлүүлэгч нартаа шинэ амьдралыг бэлэглэдэг байх хэрэгтэй. Өөрийнх нь хүсэж байгаагаас өөрөөр ямар шийдэл гаргавал тухайн хүн цоо шинээр өнгө төрхөө бүтээж болох вэ гэдгийг анзаарч байх нь чухал" гэдгийг онцолж байсан нь анхаарал татсан юм. 

Уг арга хэмжээнд Германы Wella Professionals брэндийн Illumina Color Japan мэргэжлийн үсний будгийг танилцууллаа. Худалдаанд гарсан цагаасаа хойш тус үсний будаг дэлхийн гоо сайхны зах зээлд чанарын хэмжигдэхүүн болж, үсийг сайн хамгаалж, натурал байдлын шинэ жишгийг хэдийн тогтоожээ.

Уг будаг нь үсний байгалийн өнгийг сэргээдэг аж. Illumina Color Japan цувралын бүх сүүдэр нь хоорондоо холилдож, Ази хүмүүсийн үсэнд хамгийн сайн тохирсон өнгийг гаргадаг байна. 

"Вэлл Бий" ХХК нь Wella компанийн Монголд байгаа нүүр царай юм

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Wella компанийн Азийн бүсийн бизнес хөгжлийн захирал Chaya Mahtaney "Мэргэжлийн үс арчилгааны компани болох Wella нь үсчид болон эцсийн хэрэглэгч нарт хамгийн чанартай, шинжлэх ухаанд суурилсан, батлагдсан орц найрлагатай бүтээгдэхүүнийг хүргэх юм. Үсчдэд чанартай бүтээгдэхүүн санал болгохоос гадна мэргэжлийн сургалт зохион байгуулж, тэднийг илүү хөгжүүлэх тал дээр анхаардаг. Бид "Вэлл Бий" ХХК-тай 18 жилийн турш хамтран ажиллаж байна. Хамтын харилцаа илүү ойр дотно учраас зорилтот зах зээлээ маш сайн судалдаг.

"Вэлл Бий" ХХК нь Wella компанийн Монголд байгаа нүүр царай л гэсэн үг. Тэд энэхүү брэндийг хүмүүст зөв таниулах, хэрэглэгч нарт сургалт орж мэдлэг олгох тал дээр анхаарч ажилладаг. Мөн манай компанийн бүх албан ёсны брэндүүдийг "Вэлл Бий" ХХК ганцаараа Монголд оруулж ирдэг. Бид жил бүр стратеги зорилтуудаа хамтран тодорхойлдог. Манай компанийн хувьд мэргэжлийн үсний будаг, үс арчилгаа, стайлинг гээд 1,000 орчим бүтээгдэхүүн худалдаалж байна.

Монголын гоо сайхны зах зээлийн хувьд Солонгос, Япончуудыг дуурайх хандлага байдаг. Уг нь бол монголчуудын стайл, үсний трэнд нь өөрөө онцлогтой. Тиймээс монгол хүний үсний онцлогт тохирох брэндүүдийг нутагшуулах тал дээр илүү анхаарч байна. Монголд цайралттай, цайруулсан үстэй хүмүүс давамгай байгаа учраас ийм үсэнд тохирсон эмчилгээний болон эрс тэс уур амьсгалд зориулсан үсийг хамгаалах чиглэлийн бүтээгдэхүүнийг худалдаж байгаа" гэв. 

Мэргэжлийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгч М-Си-Эс Группын охин компани "Вэлл Бий" ХХК нь Германы Wella Professionals брэндийн Illumina Color Japan үсний будгийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж буй. Хамтран ажиллагч Wella компани нь гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааны гишүүн аж. Тиймээс ч хүний эрүүл мэндийг нэн тэргүүнд чухалчилж, тусгай технологийн тусламжтайгаар байгалийн гүн, гялалзсан өнгөтэй болгож, үсээ будсаны дараа ч эрүүл харагдах боломжийг бүрдүүлж байна. 

"Вэлл Бий" ХХК-ийн хувьд дэлхийн загварын чиг хандлагыг эх орондоо нутагшуулж, стандарт, мэргэжлийн байх зарчмыг баримтлан өдгөө 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд бид мэргэжлийн салоны бүтээгдэхүүнийг бүрэн цогцоор тасралтгүй нийлүүлэн хангаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар байна. 

"Хүмүүс үсээ будуулахдаа өнгөөрөө орох эсэх, гэмтэх тухайд санаа зовнидог"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэргэжлийн үсний будгийн онцлогийн тухайд "Вэлл Бий" ХХК-ийн маркетингийн албаны дарга Б.Анударь "Wella Professionals брэндийн бүтээгдэхүүнийг 2006 оноос хойш зах зээлд нийлүүлж байна. Одоогоор нийслэл болон орон нутагт 800 орчим харилцагч салонтой болсон. 

Өмнө нь бид өнөөдрийн арга хэмжээтэй адил үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Солонгос улсын топ үсчин Куан гэдэг залууг урьж авчирч байлаа. Зах зээлд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор бүтээгдэхүүнээ танилцуулах гэхээс илүүтэй орчин үеийн чиг хандлагыг танилцуулах, үсчдэд урам зориг өгөх зорилготой энэхүү эвентийг зохион байгуулдаг. 

Бид мэргэжлийн бүтээгдэхүүнийг оруулж ирж, салонд нийлүүлдэг. Эвентэд танилцуулж буй бүтээгдэхүүний тухайд Ази хүний үсэнд тохируулж, Япон технологиор хийгдсэн Illumina Color Japan мэргэжлийн үсний будаг юм. Сайн чанарын өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн. Үсчний ур чадварыг хөгжүүлэх, суралцах, хувь нэмрээ оруулах тал дээр бид илүү түлхүү ажиллаж байна. 

Хүмүүс үсээ будуулахдаа өнгөөрөө орох эсэх, гэмтэх тухайд санаа зовнидог. Мэргэжлийн үсний будаг, тэр дундаа Illumina Color Japan-г хэрэглэснээр Ази хүний үсэнд тусгайлан зориулсан технологиор хийгдсэн учраас өнгөний үр дүн нь сайн байдаг. Бусад будагтай харьцуулахад гэмтэл бага учруулдаг" гэсэн юм. 

"Хавар болон зуны улиралд үсээ тогтмол арчилж байх нь чухал. Энэ үед үс хуурайшиж, өнгөө алдсанаар гэмтдэг. Гоо сайхандаа анхаарал хандуулдаг хүн бүрийн орхиж боломгүй зүйл бол үсээ өнгөлж, арчлах юм" хэмээн мэргэжлийнхэн зөвлөж байна. Таны итгэж болох өнгө Illumina Color Japan байх болно.