ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Австралид бага насны хүүхдийг олон нийтийн газар нүцгэн авч явах, бусдын биед хүрэх нь зөрчилд тооцогдоно"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Австрали Улсад өнөөдрийн байдлаар 11,000 гаруй монгол иргэн оршин амьдарч байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байгааг тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлж, дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Австрали Улсын хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил, соёлыг сайтар судлаагүйн улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол гарч байгаа аж. Учир нь Монголын зарим уламжлалт хэвшмэл ойлголт, хэвийн мэт үзэгдэл нь тус улсад ноцтой гэмт хэрэг, зөрчилд тооцогддог байна.

Тухайлбал, бага насны хүүхдийг олон нийтийн газар нүцгэн авч явах, бусдын бие эд эрхтэнд хүрэх зэрэг нь хэрэг зөрчилд холбогдох, мөн анхаарал сэрэмж буурсны улмаас осолд орох, бие болон эд хөрөнгөөрөө хохирох, бусдад хохирол учруулах тохиолдлууд гарч байна.

Иймд Австралийн болон муж, бүс нутгийн хууль тогтоомжийг сайтар судалж, чанд мөрдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн золиос болохоос өөрсдийгөө хамгаалахыг үүгээр сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.84.37] 2023/4/3
Харин ч буруу л хуультай юм шиг буруу гарын зальт луйварчин нөхдүүдэд таатай өгөөш болхоор хууль мэт одоо ч юм л бол хүмүүсийг асуудалд оруулах зорилготой болсон юм уу даа
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.194] 2023/4/3
Хүний биед их хүрдэг. Хэт ойрхон өнгөрдөг, шүргэнэ. Номинд бол шууд амаараа зөрөөдөх үү гэж асуухын оронд цаашаа хараад зогсож буй хүнийг араас нь тэргээрээ санаатай мөргөнө. 2. Архиар шахахгүй хууль гарснаар харин энэ цагаан сараар бага архи бэлэнд авсан. Тоо нь 2 дахин буурсан.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.46] 2023/4/3
Хүүхэд нүцгэн явж болохгүй, гэхдээ томчууд болно, эргүү хуультай газар шүү.
2 | 2 Хариулах
Зочин [192.82.76.130] 2023/4/3
Мояанууд одоо австралийг бузарлаж байгаан биздээ
0 | 3 Хариулах
Зочин [185.246.211.133] 2023/4/3
Манай моя нар бол алж өгнө дөө. Хүүхдүүд ээ төрсөөр биеэр нь явуулаад байна шүү дээ. Үнэн юмтай. Хүний биенд бол хүрэх юу ч биш. Таних танихгүй хүний Хувийн амьдралд ороод олон долоон юм ярьж, зааварлаж өгнө шүү дээ. Тэр чинь ингэдэг, энэ чинь ингэдэг гэж нэг л их мэдэмхийрсэн хүмүүс. Аймаар аймаар ....
7 | 3 Хариулах
Rim [23.251.121.18] 2023/4/3
Bolovsroltoi medlegtein gegdeh humuus n ch aimar. Mongolchuud niitere ih muuhai humuujiltei, yrih yrihgui yum huuhdinhe hajuud yrina, tanihgui humuusin amidralg asuuna shuune bodloo tulgana. Orcland
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.194] 2023/4/3
Тэгдэг.
1 | 0 Хариулах
Зочин [103.214.45.110] 2023/4/3
(Эх сурвалж: Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам гэсэн байна) Манай Хүрэлсүх ерөнхийлөгч, Монгол улсад суух Элчин Сайдууд жуух бичигэээ барих үед бүгдэд нь гар хүрч бүлхүйс нуруугаар нь хагас тэвэрсэн шдээ? Австрали Элчин Сайдын Яам хууль дүрмээ мөрдөж ажилвал яасан юм бэ?
2 | 0 Хариулах
Зочин [192.82.71.113] 2023/4/3
Muj ch baidagguj omhii hujaagaar duursen tiv dee
0 | 0 Хариулах
Зочин [48.127.29.15] 2023/4/3
Манай Хүрэлсүг хамгийн түрүүнд хэрэгт орох нь, удирдагч нарыг мэдрэл юм шиг тэврээд байдаг
5 | 0 Хариулах
Зочин [66.181.188.84] 2023/4/3
Австралын энэ заалтыг бусдын бие эд эрхтэнд хүрэх зэрэг нь хэрэг зөрчилд холбогдох гэдгийг Бас сингапурын бусдын санаандгүй хаясан гээсэн зүйлийг авах нь хулгайд тооцогдоно гэдгийг монголд хэрэгжүүлмээр
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.9] 2023/4/3
17.5 дугаар зүйл.Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших. 1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.162] 2023/4/3
Ха ха. Манайд эрэгтэй хүүхэд харахаараа өхөөрдөөд алив, нэг хамрын тамхи татчихья гээд байдаг нөхдүүд байдаг шүү. Тэр нөхдүүд бол бага насны хүүхдийг уруу татсан гээд шууд ял авах нь байна ш дээ. Мэдээтэй л байгаарай даа.
5 | 0 Хариулах
lIRGEN [66.181.183.177] 2023/4/3
orkuudshdee yahav soeld suraltsah blgui dee
0 | 0 Хариулах
Зочин [185.246.211.133] 2023/4/3
Сурсан занг сураар боодоггүй л юм билээ дээ. Хэдэн 10 жил гадаадын соёлтой улсад амьдарсан ч өнөө л орк өлөн зан, сэтгэлгээнээсээ салаагүй монголчууд дэлхийн хаа сайгүй л байна.
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.194] 2023/4/3
Сурахгүй жишээ нь өнөөдөр 2 эр эм залуу эмнэлэг рүү эм тариа зөөж буй боловсролтой шинжтэй хүмүүст хүнд хийцийн хаалга нээж өгөхөд ганц ч үг гав хийхгүй тэгэх ёстой мэт байна. Ядаж байхад надтай олон таарлаа. Баярлалаа гэж хэлдэггүй гэад харсаар байтал 2 гар завгүй хэцүү хүнд хаалга нээж өгөхгүй байж болохгүй. Гэтэл орой нь нэг навсайсан галамцуу залуу гэнэт гарч ирж мэндлээд зам тавьж өгөхөөр баярлалаа гэтэл зүгээрээ гэж байна. Эдгээр 2 төрлийн хүмүүсийн ааш харилцааны соёл солигдсон мэт санагдсан. Миний санаж байгаагаар надад зам тавьж өгч буй 2 дахь монгол хүн нь.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2023/4/3
Харанхуй бүдүүлэг монголчууд хүний нутгийг монгол оронтойгоо андуурч бүдүүлэг үйлдэл хийж болохгүй. Хүний нутагт амьдарч байгаа бол усыг нь ууж ёсыг нь дагаж амьдарч сур.
2 | 2 Хариулах
Зочин [68.148.28.104] 2023/4/3
Монголоос бусад бүх улс орнууд тэртусмаа хөгжилтэй орнууд бол хүний эрхийг шороотой хутгасан бүх юмыг хуулиар хорьсон дарангуйлагч улаан коммунист улсууд байдаг.
2 | 2 Хариулах