2023 оны Дэлхийн Аз Жаргалын Тайланг судалгааны байгууллагууд энэ долоо хоногт танилцуулжээ.
Уг тайланд дэлхийн улс орнуудыг зургаан үзүүлэлтээр үнэлж, жагсаахад Финланд улс зургаа дахь удаагаа тэргүүлсэн байна.
Эдгээр зургаан үзүүлэлт нь иргэдийн орлого, эрүүл мэнд, авлигын нөхцөл, амьдралдаа шийдвэр гаргах эрх чөлөө, өглөгч сэтгэлгээ, найдах хүнтэй байх мэдрэмж зэрэг юм.
Жагсаалтын эхний 10-ыг Финландтай нэг бүсэд багтдаг Умард Европын орнуудаас гадна Израил, Шинэ Зеланд улсууд эзэлжээ.
Харин хамгийн аз жаргалгүй орнуудыг Афганистан, Ливан, Сьерра Леон, Зимбабве, Ардчилсан Конго, Ботсвана, Малави, Коморын арлууд, Танзани, Замби тэргүүлсэн байна.
Монгол улсын хувьд дэлхийн 137 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгджээ. Манай хоёр хөршийн хувьд Хятад улс 64 дүгээрт, ОХУ 70 дугаарт жагссан байна. Бүс нутгийн бусад улсуудын хувьд Өмнөд Солонгос 57, Япон 47, Казахстан 44 дүгээрт тус тус жагсжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!