ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй ажилтнуудаа оновчтой дэмжсэнээр байгууллагын бүтээмж ихэсдэг

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 3 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Банк санхүүгийн салбарын ажиллах хүчний ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг боловч удирдлагын түвшинд эрэгтэйчүүд ажиллах нь олонтоо байдаг. Ялангуяа цар тахлын үр дүнд ажил эрхэлдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс харьцангуй их ажлын байраа алдах, карьерын болон хувийн амьдралын баланс алдах зэрэг асуудлуудаас гадна шинэ, урьд өмнө байгаагүй сорилтуудыг даван туулахад туслалцаа хэрэгтэй болсонтой холбогдуулан дэлхийн томоохон корпорацууд “Менторинг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Менторинг буюу ажилчдыг ахлах, туршлагатай удирдах албан тушаалтантай хослуулан үр дүнтэй зөвлөн туслах харилцаа нь эмэгтэй ажилчдын манлайлах ур чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахаас гадна ажлын байранд жендерийн онцлогтой холбоотой тулгардаг олон асуудлуудтай хэрхэн нүүр тулах, даван гарахад ихээхэн туслалцаа үзүүлдэг хөтөлбөр юм.

Монгол улсын банк санхүүгийн салбарт хамгийн хурдацтай хөгжиж буй Капитрон банк нь 2023 оны 3-р сараас эмэгтэй ажилтнуудаа дэмжин, хөгжүүлэх зорилгоор “МЕНТОРИНГ-2023” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан оролцогчдын төлөөлөл болох Шонхор салбарын захирал Н.Гэрэлмаа болон  Гүйцэтгэх захирлын орлогч Б. Чандмань нартай  ярилцав.

КАПИТРОН БАНКНЫ ШОНХОР САЛБАРЫН ЗАХИРАЛ Н. ГЭРЭЛМАА:

-Сайн байна уу, ахлах мэргэжилтнүүд залуу мэргэжилтнийхээ асуулт, санаа зовнилыг байнга сонсож, туршлага, ойлголтоо хуваалцахад ганцаарчилсан байдлаар бэлэн байвал эмэгтэйчүүд ажилдаа сэтгэл хангалуун байж, амжилттай карьертай байх магадлал өндөр байдаг шүү дээ. Тэгвэл та Менторийн зүгээс өөрийгөө танилцуулаад ментий нартаа өгөх зөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаач.

Сайн байна уу, намайг Н.Гэрэлмаа гэдэг. Миний карьерын замнал гэвэл Капитрон банкийг анх үүсгэн байгуулагдсанаас хойш кассын нярваас эхлэн албан тушаал ахисаар 2016 онд шинэ салбарын үүд хаалга нээгдэн ганц ч харилцагчгүй байхад захирал болон томилогдон ирсэн. Улмаар салбарынхаа үйл ажиллагааг өргөжүүлэн 7 дахь жилдээ өнөөдрийн нэр хүнд бүхий Шонхор салбарын захирлаар ажиллаж байна.

Миний гол баримталж явдаг зарчим бол “Аливаа ажил, асуудалд чин сэтгэлээсээ хандах нь амжилт, аз жаргалыг дагуулдаг. Өөрөөр хэлбэл ажил, хувийн амьдралдаа чин сэтгэлээсээ хандах юм.”

-Эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог асуудал бол ажил болон хувийн амьдралын баланс байдаг. Та хэрхэн гэр бүл, ажил хоорондын балансаа барьдаг талаараа дурдвал?

Би гэр бүлтэй, 3-н хүүхдийн ээж. Залуу байхад хүүхдүүд жаахан тул ажил гэр, ажил гэр гээд цаг зав муутай байсан ч өөртөө заавал цаг гаргадаг байсан. Эмэгтэй хүн өөртөө чин сэтгэлээсээ хандаж, өөртөө сэтгэл хангалуун гоё байх нь чухал шүү дээ. Одоо хүүхдүүд маань харьцангуй том болоод биеэ даасан, хамгийн бага нь 12 настай. Ер нь хүүхдүүдээ эртхэн биеийг нь даалгаж сургах нь их чухал санагддаг. Ингэснээр цаг заваа үр дүнтэй хуваарилахад их дөхөм болдог.

КАПИТРОН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Б. ЧАНДМАНЬ:

-Сайн байна уу. Танай банк яагаад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн бэ?

Хэдийгээр Монголын банк санхүүгийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо их байдаг ч гэсэн бүх л эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог асуудлууд эмэгтэй ажилтнуудад маань тохиолддог.  Ажил амьдралын тэнцвэр, хүүхэд, эрүүл мэнд,  цаг зохицуулалт, карьер төлөвлөлт, эрэгтэйчүүд давамгайлсан бизнест хэрхэн амжилтанд хүрэх, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх зэрэг асуудлууд шинэ гэлтгүй бүх эмэгтэйчүүдэд их бага хэмжээгээр тулгардаг. Үүнийг хэрхэн даван туулснаар тухайн хүний ирээдүй тодорхойлогдож байдаг ба энэ үед туршлагатай хүний зөв чиглэл, зөвлөгөө ус агаар шиг чухал. Тийм болохоор эмэгтэй удирдах ажилтнууд маань бүгд өөр өөрийн онцлог туршлагатай түүнийгээ өөрсдийн залгамж халаадаа хуваалцъя, бие биеэсээ дэмжье гэдэг үндсэн дээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Мөн би өөрөө Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб хамтран хэрэгжүүлсэн Менторинг -2022  хөтөлбөрт ментороор оролцон эмэгтэйчүүд бие биеэ дэмжвэл ямар их бүтээмжтэй байдаг бас эмэгтэйчүүдийн онцлог бүхий дотно хамт олон болж чаддагийг харсан учраас үүнээс үлгэр авсан.

зураг
 

-Жендерийн тэгш оролцоог танай байгууллага хэрхэн хардаг вэ?

Эмэгтэй, эрэгтэй  байснаар тухайн хүнд давуу болон сул байдал үүсэж болохгүй.  Мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ шударга үнэлэгдэх ёстой. Хэрэв хүйсээс шалтгаалсан ялгаатай, шударга бус байдал үүсэж байвал тухайн байгууллага үүнд соргогоор хандан үүнийг арилгах бодлого журам боловсруулан, тогтсон буруу ойлголтыг соёлоороо өөрчлөх хэрэгтэй болдог.  Эмэгтэйчүүдээ зөв дэмжээд, уян хатан шударга бодлоготой байвал эрэгтэйчүүдтэй адилхан потенциал чадвар эмэгтэйчүүдэд байдаг.  Мартын 8 -наар эмэгтэйчүүдээ баярлуулах нь сайхан ч, эмэгтэй учраас үүсдэг нийгмийн буруу хандлага, ялгавартай хандлага багасах нь эмэгтэйчүүд бидэнд илүү чухал.  Жил ирэх тусам эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай ойлголт улам ихсээсэй гээд нийт эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе!

Ярилцсанд баярлалаа. Хөтөлбөрт нь амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.