• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Цөлжилттэй тэмцэх олон улсын бага хурлыг Хөшигийн хөндийд зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай, Ази тивийн физикийн олимпиад зохион байгуулах зэрэг таван асуудлыг хэлэлцжээ. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Солонгос улсад хийсэн айлчлалтай холбогдуулан 20 орчим ажил төлөвлөн хийх талаар Гадаад Харилцааны Яамнаас танилцуулсан. Энэ жилдээ багтаан тус яамнаас Консулын газрын ажилчдын тоог гурваар нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өглөө.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсоны мөрөөр Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргаж, Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргуулсан билээ.

Энэхүү хурлыг 2026 онд Хөшигийн хөндийд зохион байгуулах талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж байна.

Мөн өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо танилцуулсан. 2022 оны дөрөвдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 4.8 хувьтай гарсан" хэмээн хэллээ. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.53] 2023/2/21
Хурлаас өөр юм мэдэхгүй лалрууд
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.228] 2023/2/21
Хошногоо ух
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [46.27.145.211] 2023/2/20
Ваккцин гэж баахан хүнийг хороосон 😡 Одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хэрэг үү 🤡😤 Уур амьсгалын өөрчлөлт хүнээс шалтгаалдаг юм биш л дээ
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [46.27.145.211] 2023/2/20
😡🤡🤡🤡
0 | 0 Хариулах
Зочин [166.205.124.11] 2023/2/20
Ehleed yamaataigaa temts
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.144] 2023/2/20
хүндээ ээлтэйхэн ажиллаасай, 3 хүн нэмж байгаа нь зардал нэмэгдэж байгаа хэрэг, шагнал гээд өөрсдөө жаргаад явчихав
3 | 0 Хариулах