ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/13-НД НИЙТЛЭГДСЭН
Сүхбаатарын талбайд Турк, Сирийн иргэдэд туслах аян үргэлжилж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Туркийн газар хөдлөлттэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байгаа аж.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох зөвшөөрлийг олгож, өнөөдрийн байдлаар талбай дээр 16 гэр бариад байгаа бөгөөд цаашид 100 гэр болгохоор төлөвлөжээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тусламжийг МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэн хүргэж байгаа билээ.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 33,000-д хүрчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
