Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ард иргэдэд 2.7 тонн тусламжийн бараа хүргэх агаарын хөлөг Истанбулын зүг өнөөдөр хөөрчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
MIAT Mongolian Airlines

Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй БНТУ-ын ард иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨХК тээвэрлэн хүргэж байна. 

Тус компани энэ оны хоёрдугаар сарын 9-нд Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн юм. Тэгвэл 2.7 тонн ачаа тээвэрлэсэн нисэх онгоц өнөөдөр 10:21 цагийн үед Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрчээ.

Мөн манай улсын аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 86 том хүн, 8 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бөгөөд 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийсэн байна.

зураг
 
MIAT Mongolian Airlines