Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсад ажиллаж буй манай улсын эмнэлгийн бүлэг 60 гаруй хүнд яаралтай тусламж үзүүлжээ

Т.Саран, iKon.mn
2023 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
БХЯ

БНТУ-д ажиллаж буй эмнэлгийн бүлэг өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 08.30 цагт Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. 

Тэд тухайн өдрийн 15:00 цагийн байдлаар 60 гаруй хүн, түүний дотор 10 орчим хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлсэн байна. 

Эдгээр эмчлүүлэгчдээс 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шокт орсон бас дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилж, зөвлөгөө өгсөн талаарх мэдээг хурандаа Ж.Сүх-Очир мэдээлжээ. 

зураг
 
БХЯ

Ийнхүү байгалийн гамшигт өртсөн тус хотод Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулсан Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарт талархал илэрхийлж, хандагчдын тоо эрс нэмэгджээ.

зураг
 
БХЯ

 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам