Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Цагаан сараар бор идээ буюу хонины ууц, бууз, архи зэрэгт илүү их мөнгө зарцуулагддаг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагаан сарын баярыг тэмдэглэхэд нэг өрх дунджаар хүнсэндээ 1.2 сая төгрөг зарцуулах тооцооллыг гаргасан. Энэхүү мөнгө юунд илүү зарцуулагдаж байгааг тооцоолжээ.

ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан "Нэг өрх 1.2 сая төгрөгийн дийлэнхийг буюу 730,000 төгрөгийг бор идээ болох хонины ууц, архи болон буузанд зарцуулж байна. Үүнээс дунджаар 350,000 төгрөг нь ууцны зардал болж байна гэсэн тооцоолол хийгдсэн.

Бүтцийн хувьд цагаан идээнээс бор идээнд илүү их мөнгө зарцуулдаг гэж хэлж болохоор байгаа. Цагаан идээнд 460,000 орчим төгрөгийг зарцуулдаг гэж тооцоолсон.

Цагаан сараар нэг өрх бор идээ буюу архи дарсанд дунджаар 60,000 төгрөгийг зарцуулж байна гэсэн тооцооллыг гаргасан. 20-29, 30-39, 40-49 насны бүлэг ахих тусам цагаан сард зарцуулж буй зардал нэмэгдэх хандлагатай. Энэ нь уламжлалт соёлтой холбоотой.

Импортын бараа бүтээгдэхүүн инфляцад үзүүлэх нөлөөлөл өндөр байгаа. Хэрэглээний сагсанд байгаа 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 47% нь импортынх. Хүнсний бараа өрхийн хэрэглээний 25%-ийг дангаараа эзэлдэг" хэмээн тайлбарлалаа.