Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан.
Тэднээс зургаан хүнийг нь цагдан хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн юм. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас
Тус саналыг өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Б.Ганхуяг, Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Мөн энэ хэрэгт холбогдуулан "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүхээс өнөөдөр гаргасан юм.
Эх сурвалж: Шүүхийн мэдээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!